Монголын ирээдүйн Кака

2011/04/27
Share |
Хүмүүс:
Монголын ирээдүйн Кака

Бяцхан хүүгийн мөрөөдөл биелэх болтугай. Шүтэн биширч явдаг, өөрийг нь хөлбөмбөгт дурлуулсан Кака шиг мундаг тамирчин болж, ард түмнийхээ дунд хүндлэгдэх цаг нэг л өдөр ирж таарна. Тэр үед “Дуулиан-2020”-ийн шилдэг довтлогч Амарсанаагийн Мөнх-Оргил насан багын дурсамжаа нэхэн санах нь лавтай. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг энэ хэвлүүхэн  жаал өнгөрсөн жилийн тэмцээнээс Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж, Унгарт амраад ирсэн мундаг хүү. Дүүргийн аварга болж, өсвөрийн улсын аваргаар тодорсон түүнийг их ирээдүй хүлээж буй нь лавтай. 

-Миний дүү яагаад хөлбөмбөгийн ногоон талбайд хүч сорихоор шийдсэн юм бэ? 
-Манай ах хөлбөмбөгийн тэмцээн үзээд үргэлж зурагтны дэргэдээс салдаггүй байсан. Тиймээс ахыгаа дууриан тэмцээн сонирхсоор энэ спортод дуртай болсон юм. Ангийн хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг тоглож эхэлсэн цагаас хойш тамирчин болох хүсэл төрсөн. 

-Хэдэн настайгаасаа бөмбөг өшиглөж эхэлсэн гэсэн үг вэ?  
-Зургаан настайгаасаа. 96 дугаар сургуульд Баттулга багшийн удирдлагад хөлбөмбөгийн секцэнд хичээллэдэг байсан ч 24 дүгээр сургуульд шилжиж очоод харьяаллаа өөрчилсөн юм.   

-“Дуулиан-2020” тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн билээ? 
-2007 оноос оролцсон бөгөөд нийтдээ нэг хүрэл, хошой алтан медаль хүртсэн. 

-Чи зүүн жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог. Багш чинь анхнаасаа л энэ байрлалд тоглохыг зөвлөсөн үү? 
-96 дугаар сургуульд байхдаа хамгаалан тоглож, заримдаа хаалгач болдог байлаа. Гэхдээ довтлогчийн байрлал илүү таалагдсан бөгөөд зүүн жигүүрт тоглодог болсон юм. Багш маань намайг заримдаа баруун жигүүрт тоглуулдаг ч өөрийн эрхгүй зүүн рүү явчихдаг.  

-“Дуулиан-2020” тэмцээний шилдэг довтлогчоор шалгарна гэж төсөөлж байв уу?
-Үгүй. Миний нэрийг зарлахад маш их гайхсан.  

-Танай багийн бусдаас ялгарах онцлог юу вэ? 
-Дамжуулалт, цохилт,тоглолтын тактик сайтай. 

-Ноднин чи өсөх ирээдүйтэй тоглогчоор шалгарч, Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэн шүү дээ? 
-Бас л би энэ шагналын эзэн болно гэж бодоогүй. Гоолоороо өрсөлдөгчдөөс давуу байгаагүй, бусадтай л адилхан тоглосон учраас алтан медалийн болзол хангасан багийнхантайгаа бужигнаж байтал Ерөнхий сайдын нэрэмжит шагналтнаар миний нэрийг дуудахад чихэндээ итгээгүй. Ээж гэртээ, аав аваргын төлөөх тоглолтыг үзчихээд гэр лүүгээ явчихсан болохоор энэ тухай манайхнаас хэн нь ч мэдээгүй. Гэртээ очоод......................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу....

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.