Хөөрхөн жүжигчин Сон Хэ-кью танилцуулга

2011/04/27
Share |
Хүмүүс: +18 | 
Хөөрхөн жүжигчин Сон Хэ-кью танилцуулга

Өмнөд Солонгосын залуу жүжигчин Сон Хэ-кью 1981 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн боловч тэрбээр өвчтэй байсан учир эмч болон эцэг, эх нь түүнийг амьд үлдэхгүй гэж бодож байжээ.
Гайхалтай Сон Хэ-кью эсэн мэнд бойжиж, эцэг, эх нь түүнийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд албан ёсоор иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээг нь авсан байна. Сон Хэ-кью 1996 онд загвар өмсөгчийн тэмцээнд түрүүлэн урлагийн салбарт 15 насандаа анх хөл тавьжээ. Үүний дараа “KBS” телевизийн “Аз жаргалтай өглөө” гэдэг олон ангит кинонд тогложээ. Түүнчлэн “Бүгдийг нь”, “Намрын хайрын дууль”, “Миний байшин” зэрэг олон ангит кинонд дүр бүтээн үзэгчдийн танил болсон юм.
Мон Хэ-кью 1996 онд анхны кинондоо дүр бүтээснээр хойш хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд 2000 онджүжигчин Сон Сэн-хун, Вон Бин нартай хамт “KBS” телевизийн олон ангит “Намрын хайрын дууль” кинонд тоглосноор Азийн үзэгчдийн танил жүжигчдийн нэг болжээ. Үүний дараа тэрбээр “Бүгдийг нь” кинонд тоглон нэр хүндээ улам өсгөжээ. Энэ бүтээлийн дараа “Нар жаргах” кинонд туслах дүр бүтээснээс гадна “Миний байшин” кинонд залуу дуучин Райнтай хамт тоглосон байна. “Миний байшин” кино нь тухайн гарсан оныхоо хамгийн их үзэгчтэй киноны нэг болж байв. Энэ бүтээлийн дараа тэрбээр “Миний охин ба Би” кинонд тоглосон нь багаггүй шүүмжлэлд өртөн тийм ч их амжилт олоогүй аж.
Залуу жүжигчин Сон Хэ-кью 2008 оны сүүлээр “KBS2” телевизийн бүтээл богино хэмжээний “Тэд хамтдаа амьдарч байгаа” кинонд жүжигчин Хьюн Биний хамт тоглосон байна. Үүнээс гадна тэрбээр жүжигчин Хьюн Бинтэй үерхэж эхэлжээ. 2008 оны Канын кино наадмын үеэр кино найруулагч Жон Воо дараагийн бүтээл “1949” кинондоо Сон Хэ-кьюг Тайванийн жүжигчин Чан Чений хамт тоглуулна гэдгээ зарлаж байжээ. Энэ киноны зураг авалт 2008 оны сүүлээр эхэлсэн бөгөөд 2010 онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.