Харуй бүрий” кинонд дуртай хүмүүс бусдаас этгээд гэнэ

2011/04/27
Share |
Хүмүүс:
Харуй бүрий” кинонд дуртай хүмүүс бусдаас этгээд гэнэ

Жүжигчин Роберт Паттинсон “Харуй бүрий”киноны шүтэн бишрэгчдийн зан аашийг хачин этгээд гэж тодорхойлжээ.  Тэрбээр энэ кинонд цус сорогчийн дүр бүтээснээр охидын шүтээн болж, улмаар хувийн амьдралын хувьд ихээхэн хэцүү болжээ. Түүнчлэн нууц гэрэл зурагчдын хараанд өртөхөөс зугтан зочид буудалд амьдарч байгаа аж. Гадагш гарахад үргэлж л олон хүний хараанд өртөн энд тэнд хүмүүсийн давалгаанд өртөж, гадуур зоогийн газар шөнийн цэнгээний газарт орохоор хэн нэг үл таних этгээдийн заналхийлэлтэй тулгарах нь жүжигчин залуугийн хувьд тун хэцүү байдаг гэнэ.Шүтэн бишрэгчид нь хувийн и-мэйлийг нь хакердаж, амралтын өдрөөр цагдаагийн хамгаалалттай гадуур гарах болжээ.Тэрбээр Ванити Файр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Харуй бүрий” киног сонирхогчид тун этгээд хүмүүс байдаг. Тэд надаас юу хүсдэгийг нь мэдвэл та нар гайхах байх” гэж хэлжээ. Английн залуу жүжигчин Паттинсон тогтсон орон гэргүй байгаа бөгөөд тэрбээр  байшин худалдан авахаас айж байна гэж ярьсан байна. Тиймээс цаг үргэлж нүүдэл суудал хийх нь дээр гэсэн сонголттой байгаа аж. Паттинсон шинэ киноны зураг авалт хийж байхад түүний шүтэн бишрэгчид байгаа газрыг аль хэдийн олоод иржээ. Үүнийг харсан шинэ киноны хамтран тоглогч Резе Уинтерспун мэл гайхаж, охидын уйлаан майлааныг хараад мөн ихээхэн цочирджээ. “Би өмнө ийм зүйл огт харж байгаагүй. Залуухан охид түүнийг харахаар өглөөний 5 цаг гэхэд олноороо цугларсан байсан. Тэдний ээжүүд хаана байсан бүү мэд” гэж жүжигчин бүсгүй ярьжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.