Адейбайор: Тэд хүрэх төдийд хүүхэд шиг уйлж ойчоод байсан

2011/04/28
Share |
Хүмүүс:
Адейбайор: Тэд хүрэх төдийд хүүхэд шиг уйлж ойчоод байсан

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд буй “Реал”-“Барселона”-гийн дөрөв дараалсан дуэлийн гурав дахь тоглолтын дараа хоёр багийн тоглогчид юу ярьсныг түүвэрлэн хүргэхээр зэхлээ. Магадгүй, ойрын хэдэн жилийн хугацаанд Испанийн хамгийн алдартай хоёр баг 18 хоногийн дотор дөрвийн дөрвөн удаа таарч тоглох эв нь таарахгүй байж мэднэ. Тиймээс дөрөв дараалсан “Эль-Класико” хөлбөмбөг сонирхогчдын хувьд насаараа ярих, маргалдах нэгэн сэдэв болохыг үгүйсгэх аргагүй.

“Барселона” бол өөрийнхөө академиас гарч ирсэн залуусаар үндсээ тавьсан баг. Тэдний дасгалжуулагч Пеп Гвардиола хүртэл Ла Мас дахь хүүхдийн академид нь дөрвөн жил суралцаж төгссөн билээ. Пуойль, Вальдес, Пике, Иньеста, Чави, Месси гээд “Барса”-гийн гол тоглогчид нь Ла Масийнхан. Харин “Реал”-ын хувьд хаана явсан газраа ялалт байгуулсаар буй Жозе Моуриньогоор жолоогоо залуулж яваа. Жозе Моуриньо үнэхээр цом хүртэхийн төлөө төрсөн хүн гэдгээ нотолж хэдхэн өдрийн өмнө Испанийн цомыг гардсан. “Реал”-ын бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиано Роналдо бий. Мөн хэдэн жилийн дараа дийлдэхгүй хөлбөмбөгч болж магадгүй Анхель Ди Мариа, Месут Озил нарын залуус тэнд ирээд жил орчим болж байна.

Тэгээд ч “Реал” –“Барселона”-гийн 100 гаруй жил үргэлжилж буй тэмцэл бол зөвхөн хөлбөмбөгийн талбай дээрх тэмцэл биш каталончуудын тусгаар тогтголынхоо төлөө тэмцлийн үргэлжлэл гэж хэлж болохоор түүхэн үйл явдлууд олон жилийн өмнө өрнөж байсан билээ.

Ингээд “Эль-Класико”-гийн гурав дахь тоглолт буюу Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод “Барселона” “Реал”-ыг 2:0-ээр хожсон дараа хоёр багийнхан юу ярьсныг түүвэрлэснээ хүргэж байна. 

Эммануэль Адебайор: Тэд хүрэх төдийд хүүхэд шиг уйлж ойчоод байсан

Хөлбөмбөг бол эрчүүдийн тоглоом. Барселонын багийн эсрэг тоглох бүрий, тэдэнд жаахан хүрэх төдий л хүүхэд шиг уйлж, ойчоод байсан. Биед нь жаахан хүрэхэд л газар савж ойчоод, гараараа нүүрээ дараад орилчихно. Тэдний дасгалжуулагч, тоглогчид үргэлж үглэж, баашилж байх юм. Намайг зөв ойлгоорой. “Барселона” бол агуу баг. Гэхдээ тэд эр хүн шиг баймаар юм даа. Сүүлийн хэдхэн өдрийн дотор.....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить БеладонР½Ñƒ Аткарск Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Гусеве Купить закладкР¸ марки в Тайшете купить ЭйфоретР¸Ðº Алатырь ЭлектроР½Ð½Ð°Ñ почта без телефонР° Как я попробоР²Ð°Ð» ЛСД Ð“Ð¾Ð»Ð»Ð°Ð½Ð´Ñ †Ñ‹ создали электроР½Ð½Ñ‹Ð¹ «косяк» купить Пекс Буинск купить Герик Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº домашниР¹ кокаин Купить закладкР¸ LSD в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ купить ГертрудР° ЛукояноР² Купить бошки в Ð›ÐµÐ±ÐµÐ´ÑÐ½Ñ Œ Купить Кокаин в ГолицынР¾ купить Гашиш ЕманжелР¸Ð½ÑÐº Купить закладкР¸ спайс россыпь в Усть-или
IP:185.46.84.149  2018-06-18 13:27:30
rekoloas купить морфий ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ Psilocybe в Юрьевом-
IP:95.85.80.89  2018-06-29 17:43:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.