Өнөөдөр Дортмундын "Борусси" Бундеслигийн аварга болох уу?

2011/04/29
Share |
Хүмүүс:
Өнөөдөр Дортмундын

Германы Бундеслигийн 32 дугаар тойрогт өнөөдөр Дортмундын “Борусси” талбай дээрээ “Нюрнберг”-ийг хүлээн авна. Хэрвээ тэд өрсөлдөгчөө хожиж, харин гол өрсөлдөгч “Байер” нь “Кельн”-ийн талбайд хожигдох юмуу тэнцвэл “Борусси” шууд аварга болох юм. Тиймээс Дортмундын баг 2002 оноос хойш 9 жил хүлээсэн Бундеслигийн аваргын алдрыг энэ тойрогт хүртэх магадлал их байна. “Борусси”, “Байер”-аас таван онооны илүүтэй яваа бөгөөд Бундеслиг өндөрлөхөд ердөө гуравхан тойрог л үлдээд байгаа билээ.

Сонирхолтой нь, 2002 онд Дортмундын баг Бундеслиг өндөрлөхөөс гурван тойргийн өмнө “Байер”-аас яг таван оноогоор хоцорч явсан юм. Гэлээ ч Дортмундын баг тэмцсээр сүүлийн тойрогт “Байер”-ийн өмнө гарч, аварга болсон түүхтэй. Харин энэ түүх одоо “Байер”-ийнханд итгэл үнэмшил өгөх дурсамж болжээ. “Тэд тэгэхэд гурван тойргийн өмнө таван оноогоор хоцорч яваад гүйцсэн юм чинь бид яагаад чадахгүй гэж?” хэмээн “Байер”-ын тоглогчид сэтгэж байж болзошгүй.

Гэхдээ өнөөдөр “Борусси” Бундеслигийн аварга болох магадлал үүнээс хамаагүй илүү байна.

 Онцлох тоглолт: “Байерн” –“Шальке”

“Шальке” Бундеслигт дөнгөж 10 дугаар байрт яваа. Тэдний хувьд энэ тоглолт төдийлөн ач холбогдолгүй. Харин “Байерн”-ийн хувьд тэд оноо алдах тусам Аваргуудын лигт оролцох магадлал нь улам багасна. Тэгээд ч “Шальке” өнгөрсөн мягмар гаригт Аваргуудын лигийн хагас шигшээд тоглохдоо........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.