Монгол наадмаа Монголоор нь үлдээе

2011/05/01
Share |
Хүмүүс:
Монгол наадмаа Монголоор нь үлдээе

Сүүлийн үед хурдан морины ертөнцөд хурцаар яригдах болсон нэгэн сэдэв бол “шинэ цагийн Монгол адуу” хэмээн нэрлэгдээд байгаа нэг, хоёрдугаар үеийн эрлийз адууны асуудал билээ. 2007 оноос хойш улс бүсийн болоод томоохон уралдаануудад цэвэр монгол адуу уралдаж улмаар айраг түрүүнд хурдлана гэдэг үнэхээр хэцүү болоод байгаа нь үнэн. Ялангуяа бага гурван насанд бол бүр ч хэцүү. Мөнөөх хөлийн хурд ихтэй эрлийз адуунууд гараан дээрээсээ л тасардаг улам л холдсоор байгаад барианд ордог. Үүнээс болоод төрийн наадмыг зорьж ирэх хөдөөний хөх уяачдын тоо эрс багасч тэр хэрээрээ улсын наадамд уралдаж байгаа морьдын тоо ч жилээс жилд буурч байгаа. Учир нь бэл бэнчих муухантай хөдөөний уяачид маань тэр өндөр үнэтэй Араб, Англи, Будённый эрлийз адуунуудыг аваад уралдах нөхцөл боломж нь хомс. Нөгөөтэйгүүр цэвэр Монгол адуугаа уяад уралдах гээд ирсэн ч айраг, түрүү хүртэх нь гонжийнжоо. Айраг түрүүн ч дүүрчээ хүүхэд морь хоёр эсэн мэнд уралдаад ирвэл л болох нь тэр... Угаас “морь уяна гэдэг бол төрийн хэрэг”. Тиймдээ ч манай уяачид морь уяж байгаа хүн ганцхан айраг түрүү, алдар цолны төлөө явдаггүй юм. Тэр сайхан Монгол наадмаа үзэхээр хуран чуулсан наадамчин олноо баясгах гэж л морь уядаг юм. Тэхдээ мэдээж уясан морио айраг түрүүнд хурдлаад ирээсэй гэж бодолгүй л яахав. Бүтэн жил хөдөлмөрлөж байж морио уралдуулж байгаа юм чинь. Гэтэл нөгөө эрлийзүүд нь өнөө сайхан иртэй, зоригтой, хурдтай Монгол адууны зүрх зоригийг жинхэнэ мохоож орхино доо. Ингээд л сайхан сайхан Монгол адуунуудын зүрх нь үхээд дараа дараагийн наадамдаа амжилт гаргах магадлал нь улам л багасна. Ингээд байхаар хэн тэр эрлийз адуунуудтай чинь Монгол адуугаа уралдуулаад, баллуулаад байхыг хүсэх юм бэ. Бүр сүүлдээ цэвэр цусны адуу төрийн наадмын түрүүг хүртдэг боллоо. Өнгөрсөн жилийн улсын наадамд........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin КОКАИНА цена в КраснодР°Ñ€Ðµ, купить Кокаина в аптеках КраснодР°Ñ€Ð° Москва СтрогинР¾ Пушкин Купить закладкР¸ бошки в БородинРµ Купить JWH ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ спайс новочерРºÐ°ÑÑÐº купить Москва ДегунинР¾ ЗападноРµ Ð—Ð°Ð¿Ð¾Ñ€Ð¾Ð¶Ñ ŒÐµ Москва СолнцевР¾ Спайс в омске закладкР°Ð¼Ð¸ Марки lsd Тверь Трамал и трамадоР» в чем разница Винт варить Саратов ОренбурР³ Москва ДорогомР¸Ð»Ð¾Ð²Ð¾ Донецк Купить Анашу Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÑ‘Ð²Ñ Ðº Рыбинск ЛегальнР¾Ðµ лсд купить ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Кубинке Купить закладкР¸ лирика в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Кокаин купить спб ЗакладкР¸ бошки в Гукове Купить морфий ПетровсРº Купить АмфетамР¸Ð½ в Зарайск Минск лигал
IP:93.179.90.45  2018-09-21 15:35:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.