Чави Эрнандес: Хамгийн урт шөнө

2011/05/02
Share |
Хүмүүс:
Чави Эрнандес: Хамгийн урт шөнө

Эрхэм хөлбөмбөгч сонирхогчдодоо дөрөв дараалсан “Эль-Класико”-гийн сүүлийн тоглолтын өмнө Каталоны багийн гол найруулагч Чави Эрнандесийн намтраас “Хамгийн урт шөнө” хэсгийг хөрвүүлэн хүргэж байна. Энэ намтар хэдэн жилийн өмнө хэвлэгдсэнийг та болгоож уншина биз ээ. 

 Хамгийн урт шөнө 

Хааяа болох гээд буй үйл явдлыг урьдчилан таамаглачихдаг зөн билгийг минь ээж өөрөөсөө өвлөсөн гэж хэлэх их дуртай. Ээж бид хоёр тоглолтын өмнө сэтгэгдлээ хуваалцаж, юу болохыг тааварлах их дуртай л даа. 2004 оны дөрөвдүгээр сарын 25-нд ээж над руу утас цохилоо. Тэр үед манай багийн автобус яг “Сантьяго Бернабеу” руу явж байсан юм. “Чави, өнөөдөр бид тэднийг хожих хэрэгтэй” гэж ээж хэлэв. Тэр манай багийн “улаан фэн” л дээ. “Тийм ээ, тийм. Тэрнээс гадна чамайг хожлын гоол хийчих юм шиг совин татаад байх юм. Гэхдээ чи сүүлийн минутад гоол оруулсан нь дээрээ. Тэгвэл тэд хариу бөмбөг хийж амжихгүй” гэж ээж хэлээд, гэр бүлийн бусад гишүүдийн нэрийн өмнөөс намайг утасны цаанаас чанга гэгч нь үнсээд утсаа тавилаа. 

Бид стадионд ирж, харин надад өнөө орой нэг л гайхалтай зүйл болох юм шиг совин татаад байв. Гэвч тоглолт эхлээд байдал өөрөөр эргэлээ. Солари гоол оруулснаар тэд тэргүүлж эхлэв. Нэг хэсэг бид жаахан сандарсан ч удалгүй эргээд хэвэндээ орж, ээлж дараалан довтлох болов. Савиолагийн оронд Клюйвертийг гаргах нь дээр гэж Райкаард үзжээ. Патрик талбайд сэлгээгээр гараад хэдхэн минут болсныхоо дараа мөргөж гоол орууллаа. Яг энэ үед бид энэ чинь өнөөх Зиданаар манлайлуулсан гайхалтай баг биш болсон байна гэдгийг мэдэрсэн юм. Тийм ээ, Зизу талбайд өөрөө байсан л даа. Гэхдээ тэр хуучны Зиданаас өөр болжээ. Бекхэм, Фигу ч талбайд харагдана. Гэлээ ч Фигу хоёрдугаар үед улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм. Тоглолт өндөрлөхөд 20 минут дутуу, бид нэг тоглогчоор илүү. “Бернабеу”-г дүүргэсэн хөгжөөн дэмжигчид дуугаа хурааж, бид Касильясын хаалга руу ээлжлэн дайрсаар байлаа. Тоглолт дуусахаас дөрвөн минутын өмнө Роналдиньо надад бөмбөг дамжууллаа, би Икерийн дээгүүр шүхэр хэлбрээр цохиж орхив. Бөмбөг торонд орж, энэ тоглолтын эцсийн цэгийг тавих нь тэр.

Эцэг эх минь гэртээ энэ хожлыг их нижгэр тэмдэглэсэн юмдаг. Харин манай багийнхан....................



Үргэлжлэлийг

ЭНД ДАРЖ 

уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vaughn Through friends meizi evolution before and after** Telefonica said it believes it has compellingarguments to convince European antitrust regulators to approveits proposed acquisition of KPN”s Germany unit and saleof its Ireland business to Hutchison Whampoa Ltd. topamax coupon onlineMead stressed that the officially reported data are still useful in determining where the disease is most prevalent and who is most at risk. Those numbers have long told health officials that the disease is especially concentrated in the Northeast and upper Midwest. meizitang botanical slimming gel reviewsUnfortunately,gas prices have been declining.I was hoping gas prices would get to $10 a gallon and that would be a huge incentive for people to drive less,carpool,bicycle,walk,etc. But recent discoveries of large amounts of fossil fuels has killed that hope.Maybe there will be a breakthrough in battery technology,to get us away from gas powered autos.It’s amazing that so many parents drive to schools,shuttling their lazy kids.Traffic,here in So California,greatly increases,when schools are in session. trazodone 100 mg yliannostusFormer world number one Watt, who was runner-up to Briton Greg Rutherford at the London Games, said he would not be able to compete at his full potential in Moscow in August and needed more time to get back to full fitness. nexium 40 mg not workingIn 2009, the FDA was given authority to regulate cigarettes,cigarette tobacco and roll-your-own tobacco, although not pipetobacco, cigars or e-cigarettes, battery-operated products thatproduce a vapor containing nicotine that is inhaled.
IP:5.188.211.40  2017-06-01 08:35:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.