"Барселона" Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарлаа

2011/05/03
Share |
Хүмүүс:

Испанийн “Барселона” Аваргуудын лигийн аваргын төлөө Английн “Уэмбли” цэнгэлдэхэд тоглох эрхээ авлаа. Тэд Мадридын “Реал”-тай талбай дээрээ 1:1-ээр тэнцсэнээр аваргын төлөө тоглох эрхээ авсан юм. Өмнөх тоглолтод “Реал”-ын талбайд Лионель Мессигийн оруулсан хоёр гоол ийнхүү тэднийг “Уэмбли”-д хүргэж байна. 

 “Реал”-ын ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо торгуулийн улмаас багийнхантайгаа байх эрхгүй байв. Мөн Серхио Рамос, Пепе нар улаан хуудсын шийтгэлээ эдлэн талбайд гараагүй. Эхний тоглолтод хожигдсон тул энэ удаад “Реал” гарцаагүй довтолж, тоглож байж ялалтад хүрэх учиртай байлаа. Тиймээс ч Кака, Гонсало Игуаин нарыг үндсэн бүрэлдэхүүнд гаргажээ.

Харин “Барселона”-гийн Иньеста хөнгөн бэртлийн дараагаар эргэн ирсэн бол элэгний хавдрын улмаас хэдэн сарын тоглоогүй Эрик Абидаль тоглолтын төгсгөлд багийн ахлагч Карлес Пуйолийг сэлгэн талбайд гаргасан юм. Бельгийн шүүгч Де Блекере аль болох олон хуудас өгөхгүйг хичээх шиг болсон. Гэлээ ч........................



Үргэлжлэлийг

ЭНД ДАРЖ  

уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.