Басбигийн хүүхдүүдийн тухай эмгэнэлт дурсамж

2011/05/05
Share |
Хүмүүс:
Басбигийн хүүхдүүдийн тухай эмгэнэлт дурсамж

Хөлбөмбөгийн түүхэнд олон эмгэнэлт явдал тохиолдож байсан. Италийн “Торино” ид ирэн дээрээ явахдаа онгоцны ослоор сүйрснээс хойш тэр баг  тэгтлээ сайн тоглож чадахаа больсон. Тэгвэл “Ливерпуль” бас л Европт хүч чадлаа гайхуулж байхдаа хоёр ч удаа аймшигт явдлын гэрч болж, олон арван гэмгүй балиашгууд амиа алдсан.

“Манчестер Юнайтед”-ын түүхэнд ч бас тийм нэг эмгэнэлт явдал тохиолдсон нь Мюнхений осол. “Басбигийн хүүхдүүд” гэж нэрлэгдсэн дөнгөж хорь гарч буй залуус багийнхныхаа хамт онгоцны осолд орсон юм.

1958 оны хоёрдугаар сарын 6-нд “Манчестер Юнайтед” багийнхны суусан онгоц Мюнхений нисэх буудлаас хөөрөх гэж гурвантаа бүтэлгүй оролдого хийснийхээ дараа сүйрсэн юм. Тэд Белградад “Црвена Звезда”-тай тоглочихчоод харьж явсан нь тэр. Замдаа онгоц Мюнхений нисэх буудлын талбайд буугаад эргээд хөөрөх учиртай байж. Онгоцонд нийт 43 хүн явснаас 23 нь нас баржээ.

“Манчестер Юнайтед”-ын тоглогч Билл Фолкс аймшигт явдлын талаар ийн дурсаж байна “Онгоцны арын хэсэг тасраад алга болчихсон байсан. Би хамаг хурдаараа л гүйгээд байлаа. Зүгээр гүйгээд байсан. Харин хэсэг хугацааны дараа эргэж хараад онгоц дэлбэрэхгүй юм байна гэдгийг ухаарсан. Ингээд эргэж гүйлээ. Рожер Бирн суудал дээрээ унажээ. Харин Бобби Чарльтон өөр суудал дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Дараа нь Гари Грегг хүрч ирээд бид хэд тусалж болохоор хүмүүсийг хайж эхэлсэн. Хүнд шархтсан Мэтт Басбид хоёр маань туслав. Энэ үед Бобби Чарльтон босч ирээд бидэнд тусалж эхэлсэн. Шархтсан бүх хүмүүсийг................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.