Жон Терри: Анх гурван хувцас солих өрөө угааж, тоглогчдын пүүз цэвэрлэдэг байлаа

2011/05/06
Share |
Хүмүүс:
Жон Терри: Анх гурван хувцас солих өрөө угааж, тоглогчдын пүүз цэвэрлэдэг байлаа

“Челси”-гийн төлөө 500 дахь тоглолтоо хийснийхээ дараа Жон Терри ярилцлага өгчээ. 

-          “Челси”-д сурахаар ирсэн анхны сэтгэгдэл ямархуу байсан бэ?

-          Би их сандарч байсан. Бэлтгэлийн баазад байдаг гурван хувцас солих өрөөг угааж цэвэрлэх даалгавар би авсан юм. Мөн өдөртөө хөлбөмбөгчдийн өмсгөлийг хариуцна. Дээр нь Деннис Уайз, Дейв Ли, Эдди Ньютон гурвын пүүзийг цэвэрлэх ёстой байлаа. Эхний бэлтгэлийн хувьд бол хөнгөхөн бие халаалт тэгээд хэд хэдэн сорилт шалгуур өгсөн төдий. 

-          500 тоглолтын дараагаар анх “Челси”-д тоглосон гараагаа хэрхэн дүгнэж байна вэ? 

-          Үнэндээ бол эргээд бүдэг бадаг л санаж байна. Тоглолтын өмнө дасгалжуулагч Виалли намайг загвартаа тохирч буй эсэхийг шалгаж үзсэн. Харин дараа нь туслах дасгалжуулагч Грэм Рикс намайг баруун захын хамгаалалт гаргахаар болсноо хэдсэн юмдаг. Энэ шийдвэр сонин санагдсан л даа. Үүнээс өмнө би Лигийн цомын тэмцээнд сэлгээгээр төвийн хамгаалагчаар гарсан мөн лигийн тэмцээнд “Саутхемптон”-ы эсрэг тоглолтод цэвэрлэгчээр мөн сэлгээгээг гарч үзсэн байсан. Гэтэл анхны үндсэн бүрэлдэхүүнд гарах тоглолтдоо баруун захын хамгаалагчаар гарах болчихсон. Английн цомд “Олдхэм”-ийн эсрэг хийх тоглолт байсан. Тэр тоглолтод бид 2:0-ээр ялалт байгуулсан. 

-          Эхний гоолоо одоо хүртэл тод санадаг уу? 

-          Эхний гоолоо бол тод санаж байна аа. Английн цомд “Жиллинхэм”-ийн эсрэг тоглолтод Жанфранко Зола булангийн цохилт хийхэд нь би ойрын булан руу гүйж ороод мөргөж оруулсан. “Гайхалтай булангийн цохилт байна даа. Толгойгоороо торгуулийн талбайд гүйж ороод мөргөчихлөө” гэж бодож байснаа ч санаж байна. Бөмбөг мөргөсний дараа доошоо унасан ч аз таарахад хаалгачийн хөлийн завсраар орчихсон. Дараа нь би үзэгчид рүү гүйж очоод, сонсож болох хамгийн сайхан үгсийг сонссон доо. 

-          Та 2002 онд Английн цомын шигшээ тоглолтод “Арсенал”-д хожигдсон гашуун дурсамжаас ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

-          Одоо ч надад тийм гашуун ялагдал шиг санагдахгүй байна. Тухайн үед бол дэлхийн сөнөж буй юм шиг санагдаж байсан. Бид аажим аажмаар өсч, манай баг том баг болж хувирсан. Би Английн цомд түрүүлсэн. Энэ амаргүй тэмцээн. Гэхдээ........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wttfjlbnvl HgVmYhhnsorrvswkai, [url=http://dcqsswlufmhy.com/] dcqsswlufmhy[/url], [link=http://lcnptobjyqie.com/ ]lcnptobjyqie[/link], http://kulnkoukzvzi.com/
IP:46.161.9.32  2016-10-23 18:19:50
CaseyDaf wh0cd464731 provera proscar buy tadalafil cephalexin trazodone advair
IP:46.161.9.24  2017-02-01 07:35:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.