Шалдан гүйхээсээ ичээгүй хүн зуруулахад юундаа эргэлзсийн . . .

2011/05/07
Share |
Хүмүүс: Г Отгонцэцэг | 
Шалдан гүйхээсээ ичээгүй хүн зуруулахад юундаа эргэлзсийн . . .

Жүжигчин Г.Отгонцэцэг гэж сав л хийвэл тайчаад, хөх бөгсөө гаргаад байдаг эрээ цээрээ алдсан дамшиг нэг ширхэг гарч ирлээ. Жүжигчин хүн урлагийн тайзан авьяас билгээрээ гайхуулж алдар цуугаа мандуулж байвал хүмүүст илүү хайрлагдана даа. Ногоон мөнгө, нүцгэн бөгс хоёрыг шүтэж амьдардаг барууныхны моод манайд ер нь яасан их халдварлана вэ.



 

Нүцгэн биеийг шүтдэг олны танилууд ер нь бол Карма эмээгээс уламжтай юм л даа. Дөнгөж ардчилалд шилжээд байсан Монголд дөч гарсан хойноо шалдалж, эмэгтэй хүний уян чилгэр байдлаа аль хэдийнэ алдсан биеэ ил гаргаж сонинд зургаа тавиулсан Карма ёстой л дуулиан тарьж байлаа. Түүн шиг салхи хагалж, сенсааци болж чадахгүйгээс хойш охидууд минь одоо болиоч дээ. Дуучин Нара гэж нөхөр байна. Том хөхнөөс цаашгүй биеэ хэдэн удаа нүцгэрүүлэв. Эцэг эх нь дахиж хувцас авч өгөхөө больж, гомдол нэхэхээр тайчиж байна. Жүжигчин Анхмаа байна. Нүцгэлээд зогсохгүй бөгсөө фото шопоор хойш нь оцойтол нь татуулчихаад “Төрмөл юмаа” гэж гөрдөөл. Хамгийн сүүлд Отгонцэцэг гэдэг энэ жүжигчин "Rhodia" хэмээх загварын шоунд нүцгэн бүжиж олныг баясгажээ. Тэгээд бас өөрийг нь нүцгэн зурах гээд араас нь дөрөв таван жил хөөцөлдөж байгаа зураач бий хэмээн цуурхал тарааж байгаа бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр бол эхэндээ эргэлзэж байснаа сүүлийн үед нүцгэн зуруулахаар шийдээд байгаа юм байх. Тэгээд зуруулна л биз дээ. Тэрийгээ энд тэнд ярьж явдаг нь ч юу билээ. Тэглээ сайн жүжигчин болдог юм бол Сувд гуайн палкон дээр шуудай шуудай нүцгэн зураг байгаа юм байна л даа. Тэрнээс нь үзэж санаа авбал таарна.



 

Т.Сонор. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.