У.Хүрэлсүх МАН-ын сонгуулийн бүх мөнгийг казинод цацчих вий?

2011/05/07
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
У.Хүрэлсүх МАН-ын сонгуулийн бүх мөнгийг казинод цацчих вий?

Намынхаа нэрийг сольсноос болж далан жилийн түүхийг далд оруулах дээрээ тулаад байгаа У.Хүрэлсүх сүүлийн үед Солонгосын хойгоор эргэлдэх боллоо. Рекетчин Солонгосоос ямар ч юм туршлага судлаад ирсэн тэр Өмнөд Солонгосыг зорьжээ. Тэнд очиж Ард түмнээ сонсох аян гээчийг зохион байгуулах юм гэнэ. Хүрэлсүхээс ганц зоос гуйлгүй харьд очиж, зовлогоо зовоож хэдэн төгрөг цуглуулж байгаа хөөрхийсөөс юу сонсох гэсийн. Сонсож ирээд юу бүтээх гэсийн бол гэж гайхах хүн олон байна. Түүний энэ удаагийн томилолтыг ард түмнээ сонсох биш казино тоглохоор намынхаа мөнгөөр явлаа гэж хардагсад л дүүрэн байгаа аж. Арга ч үгүй биз, хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас 13 тэрбумыг луйвардаж, казинод үрсэн Чимидцэрэнгийн дотны анд тэрээр энэ тоглоомонд гүнзгий хордсон хүмүүсийн нэг гэх юм билээ. Тэд хамтдаа Солонгос явж төрийн банкны мөнгийг үрдэг байж л дээ. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрч, дээлээ нөмрөх шахаж байлаа. Моньд чинь МАН-ын сонгуулийн хамаг мөнгийг үрчихээд Чимидцэрэнгийн араас явчих юм биш байгаа гэж МАН-ын хөгшчүүл түүнийг ирэн иртэл нойргүй хонох бололтой.


Т.Сонор.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.