“Молекул” Батбаяр матрын нулимс унагав

2011/05/08
Share |
Хүмүүс:
“Молекул” Батбаяр матрын нулимс унагав


Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж батлах гээд УИХ-ын гишүүд урьдын адил маргалдаж, зарим нь “Наадах чинь лиценз олголтыг зохицуулсан хууль байвал таарна” хэмээн чамлаж байна. Мөн энэ үеэр Оюу толгой, Таван толгойн элдэв будлианууд дахин сөхөгдлөө. Таван Толгойг уг нь 100 хувь төр эзэмшихээр болсон боловч “Энержи ресурс” компанид багахан хэсгийг үлдээж 95,3 хувийг төр мэдэлдээ авчээ. Урьд нь “Энержи ресурс”-ийн хувь эзэмшигч байсан “Молекул” Батбаяр, Сү.Батболд нарын зэрэг гишүүд өөрсдийн эзэмшил хувиас татгалзаж жинхэнэ эх орончид болцгоосон юм. Тэгвэл одоо С.Баяр мэтийн эрх мэдэлтнүүд Таван Толгойг таван хэсэгт хувааж, гадаад, дотоодын компаниудад өгсөн тухай асуудал хөндөгдөж байна. Үүнийг сонссон “Молекул” Батбаяр “Энержи ресурс”-ын өөрийн эзэмшилд байсан хувийг гэнэт мөрөөдөж, харуусан нулимс дуслуулах нь холгүй болжээ. Сайтар анзаарсан бол хоёр нүднээс нь матрын нулимс бөмбөрөөд ирсэн ч байж магадгүй. Тэрээр “Таван Толгойн хувийг ард түмэндээ өгнө гэж эзэмшиж байсан компаниудаас хурааж авчихаад өөр компаниудад зарж, хувааж өгөөд байхаа болимоор байна” гэжээ. Түүний хувьд тун харамсалтай байгаа байх. Гэвч хайран мөнгө, өмч минь гээд уйлах нь нэгэнт оройтсон нулимс болох байлгүй дээ.

Х.Тулга.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.