"Лейкерс"-ийг өнгөц янзлах уу, үндсээр нь өөрчлөх үү?

2011/05/10
Share |
Хүмүүс:

Бид хэдхэн цагийн өмнө сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн хүчтэй багийн мөхлийг нүдээр үзлээ. Фил Жексоны үед “Лейкерс” 12 улирлын тавд нь аваргаар тодорч, зөвхөн ганц удаа плей-оффт үлдэж чадаагүй. Гэхдээ тэр ганц бүтэлгүйтэл нь өмнөх өөрчлөлтийн үеэр таарсан билээ.

Ширгэхийн тулд гол мөрөн урсдаг гэдэг. Аливаа агуу ялалт, амжилтын дараа ялагдал ирдэг нь жам ёсны зүйл. “Даллас”-т Лос-Анжелесийн баг хожигдсоны дараа багт багагүй өөрчлөлт хийх нь хэн бүхэнд тодорхой болоод байгаа биз ээ. Магадгүй бидний төсөөлснөөс ч илүү өөрчлөлт хийж ч мэдэх юм.

 Филийг хэн орлох вэ?

Фил Жексон “Эргэж ажиллана” гэлгүйгээр эрс алхам хийж буйгаа саяхан мэдэгдсэн. Магадгүй Фил эртхэн явах нь багт эртхэн өөрчлөлт хийхэд дэм болох биз. Гэхдээ жилийн дотор хүчирхэг баг босгоно гэдэг бүтэшгүй зүйл. Тэгэхээр Фил Жексон явмагц бүх зүйл өөрчлөгдөж, амжилт тэр даруй ирнэ гэж найдах нь өрөөсгөл. Дасгалжуулагчийг эхлээд сонгох хэрэг гарна. Юун түрүүнд хөгжөөн дэмжигчдийн дийлэнх нь Рик Адельман юм уу Жерри Слоун нарын адил буурал толгойтой, өндөр зэрэглэлийн, туршлагатай, гаргасан амжилттай эрхмийг урина гэж үзэж байгаа. Ийм мэргэжилтнүүд ирэхэд эрсдэл багасах ч гэсэн жинхэнэ өөрчлөлтийг хийнэ гэхэд бас хэцүү.

Мөн нэг талаас нь харвал энэ улиралд дуулиан тарьсан Филадельфигийн Даг Коллинз юмуу Лайонел Холлинз нарын авьяастай дасгалжуулагчийг урихад оновчтой алхам болох мэт. Гэхдээ “Мемфис”-ийн дасгалжуулагч туршлага илт дутмаг байгаа нь шилдэг багт шууд очих тийзийг зурахад саад хийх биз. Мэдээж, одоо ид сайн тоглож буй багийн дасгалжуулагчид болох Том Тибодо, Лэрри Дрю, Док Риверс нарт найдаж болох. Гэхдээ тэднийг багтаа авна гэдэг уран зөгнөлд тооцогдоно.

Харин Жорж Карлыг “Лейкерс”-ийн дасгалжуулагчаар харах магадлал бий. Хэдийгээр тэр.....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.