Гүнжийн хос даашинз хэдэн долларын үнэтэй вэ?

2011/05/10
Share |
Хүмүүс:
Гүнжийн хос даашинз хэдэн долларын үнэтэй вэ?

Их Британийн гүнж агсан Дианагийн гадаад айлчлал болон Каннын кино наадамд өмсч байсан хос даашинзыг Беверли  дуудлагаар худалдаалжээ. Дуудлага худалдаанд олон хүн оролцсон ч даашинзуудыг нэгэн алдартай музей 276 мянган доллараар худалдаж авсан байна. Гүнжийг амиа алдсанаас хойш хос даашинзыг ужирч, муудахаас сэргийлэн, тусгай газар хадгалж байсан аж. Одоогоор даашинзуудыг ямар музей худалдаж авсан нь тодорхойгүй байна. Учир нь зохион байгуулагчид музейн зөвшөөрөлгүйгээр энэ тухай олонд мэдээлэх боломжгүй байгаа гэнэ. Гүнж нас барахаасаа гурван сарын өмнө даашинзуудаа буяны зорилгоор худалдсан байжээ.

Тус дуудлага худалдааг зохион байгуулагчид “ гүнжийн хувцас хэрэглэлийг олон нийтэд дэлгэн харуулах боломжтой болсон тул бид баяртай байна” хэмээжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.