Хүмүүс: Баянмөнх Гантогтох | |
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ,самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга, МУ-ын гавьяат тамирчин Д.Батбаяр... Энэ бол УИХ-д заларсан бөхчүүдийн цуваа. Энэ жим ч цааш үргэлжлэх бололтой. Сураг сонсохнээ ирэх сонгуульд Асашёорюү Дагвадорж, аварга Д.Сумъяабазар,улсын заан Д.Цэрэнпунцаг нар нэрээ дэвшүүлэх тухай чих дэлсэх болов. Харин саяхнаас АН-ын дансанд арван хоёр сая төгрөг “чулуудсан”гэгдээд байгаа Улсын гарьд Б.Гантогтохын нэр ч араас нь зурайлаа. Энэ тухай хүмүүс янз бүрээр ярилцах аж. “Арай ч үгүй байлгүй дээ” гэх нэг хэсэг байхад, “аав нь төрийн ордонд хууль тогтоолцож явсан туршлагатай болохоор болохгүй нь юу байхав” хэмээн дэмжих аястай ярих хүмүүс ч байна. Нээрээ л дархан аварга Х.Баянмөнхийн дэмжсэн олон хууль өнөө ч мөрдөгдөж яваа билээ. Ямартай ч эцгийнхээ нэрийг чамбай авч яваа Б.Гантогтох гарьд, аваргын улс төрийн карьерыг ч үргэлжлүүлэхээр шийджээ. Гэхдээ “наадамд барилдаж чадахаа байхаараа нам дагадаг моод бөхчүүдийн дунд дэлгэрээд байгаа юм биш биз дээ” гэх олны яриа ч бас дуулдах боллоо.