Бөх үзмээргүй болжээ

2011/05/11
Share |
Хүмүүс:
Бөх үзмээргүй болжээ

“Бөхийн өргөө” бөхийн үзэгчдэд багаддаг бол­чих­сон юм шиг байна. Тэнд ням гаригт зохион байгуулсан “Харцага, начин цолтнуудын халз барил­даан”-ыг үзэх гэж эрчүүд ёстой нэг нэгийгээ үзэлцлээ. Суудлаасаа олон тасалбар борлуулсан бололтой. Эхлээд “Бөхийн өргөө”-нд орох гэж хоёр талын хаалганы гадна бөөн хэрүүл маргаан, зодоон цохион, бараг л “барилдаан” болов.

Арай гэж дотор орлоо. Суух байтугай бараг хөл тавих зай алга. 8000 төгрөгөөр тасалбар авсан хүмүүс суудал олдохгүй, шалаар эгнэж суусандаа эхлээд уур­лаж бухимдсан ч хаалганы цаана үлдэгсдийг бодвол орж ирсэндээ баярлан, хаа таарсан газраа хөлөө жийн тухалжээ. Үзэгчдийн хамгийн ихээр барилдааныг нь сонирхдог, үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа улсын залуу цолтнууд зодоглосон халз барилдааны тасалбарын “шаг”-ийн үнэ 25 мянга хүрчээ. Харамсалтай нь, цаг тулгаж ирээд мөнгө цохиж авсан тасалбараараа дотогш орж чадахгүй үлд­сэн хүн олон байлаа. Зарим нь бүр буцаж ч харагдав. Тэр байтугай телевиз, сонины сэтгүүлч, зурагчдыг хамгаалагч нар нь хөөж туугаад дотогш оруулсангүй. МҮОНРТ-ийн спортын “Чандмань” студийнхэн хамгаалагчид дээрэлхүүлээд буцсан. “Бөхийн өргөө” сүүлийн үед сэтгүүлчдэд хаалгаа тайлахаа больсныг энд хэлчихэд гэмгүй байх. За тэр яахав.

Ингээд дотор гаднагүй бужигнаж байтал барил­даан эхэллээ. Харцага Л.Пүрэвжав, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямба­жав, улсын начин Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Д.Лхагважав, Ж.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Ц.Содном­дорж. Хэн энэ залуусын барилдааныг сонирхолгүй болно гэхэв... Хамгийн уран, дайчин барилдаанч, байнгын бэлтгэл, торгон ирэн дээрээ яваа залуу хүчтэнүүдийн барилдааныг санаачлан явуулсан нь сай­шаал­тай ч хоёрын даваанаас эхлээд багтаж шингэхгүй болтлоо цугласан үзэгчид багтарч үхтлээ бухимдав.

Улсын начин Ц.Содномдоржийг хэн ч муу бөх гэхгүй! Гэтэл энэ залуу.............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.