Поп хатагтай Сарантуяа нэрээ сольж төмөр хатагтай боллоо

2011/05/11
Share |
Поп хатагтай Сарантуяа нэрээ сольж төмөр хатагтай боллоо

Сүүлийн үед хүмүүс ам уралдан “Гэгээн алсын одод” наадмын шүүгчдийн тухай  ярилцах болов. Тэгэхдээ ихэнх нь уг нэвтрүүлгийг үзээд уур хүрсэн гэцгээнэ.  Хүүхэд нас гэдэг ямар гэнэн томоогүй, агуу мөрөөдөлтэй байдаг билээ. Томчууд хааяа балчир үеэ дурсахаараа “би хүүхэд байхдаа” гээд  нүд нь сэргэж,  яг жаахан байх үеийнхээ тэр л дүр төрхөнд орчихсон харагддаг.  Ахин олдохгүй ариухан, хүүхэд насандаа мундаг том хүн болохыг хүсэж байгаагүй, багадаа загвар өмсөгч, жүжигчин, дуучин болно гэж мөрөөдөж үзээгүй том хүн байна уу? Тэр утгаараа авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулдаг олон уралдаан тэмцээн болж байгаагийн нэг нь “Гэгээн алсын одод”нэвтрүүлэг. Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа уг нэвтрүүлгийн гурван шүүгчээс Зууны манлай Б.Сарантуяаг тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг хэрхэн шүүж байгааг үзэгчид эхэндээ гайхаж байснаа одоо бүр дургүйцэж “төмөр хатагтай” гэж нэрийдэх боллоо. Арга ч үгүй биз. Анх удаа тайзан дээр гарч байгаа бяцхан хүүхдүүдэд “Чи сайн тоглолт үзүүлэхгүй байна, сэтгэл гаргаж хувцасласангүй, хоолойны цар хүрээ муутай, дууны фонограм муу, тэмцээндээ зардал гарга” гэх мэт хатуу үг чулуудаж, олон хүүхдийг уйлуулаад гаргаж байгаа түүнийг дэндүү мэргэжлийн үүднээс хандаж, хүүхдүүдтэй насанд хүрсэн хүнтэй харьцаж байгаа юм шиг шүүж байна хэмээн хүүхдээ тэмцээнд оруулж байгаа эцэг эхээс гадна үзэгчид хүртэл дургүйцэж байна. Насанд хүрэгчид  оролцдог “Univers best songs” нэвтрүүлгийг гурван жил дараалж шүүж буй шүүгчид оролцогчдынхоо үргэлж урмыг сэргээж, зөвлөж байхаас доош хийсэн юм нэг их харагддаггүй. Гэтэл өөрөө хүүхэд байж үзээгүй юм шиг балчирхан үрсийн урмыг хугалж, насан туршдаа тайзан дээр гарах зүрхгүй болгох хар тамгыг юунд дарна вэ гавъяат аа. Таныг ч бас жаахан охин анх удаа тайзан дээр гарахад чинь элдвээр хэлсэн бол өдийд ингэж алдрын оргилд хүрэх байсан уу? Хүүхэд байтугай томчууд хүртэл тайзан дээр гарч олны өмнө үг хэлэх, дуулах зэрэгтээ яаж сандардаг билээ дээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж ямартай ч поп хатагтай маань өнөөдрөөс эхлэн үхэн үхтлээ төмөр хатагтай Сараа гэж дуудуулах шинэ нэртэй боллоо. Хайрын дууг нь сонсохоор хүртэл хүүхэд загнаад байгаа юм шиг санагдах болж. Хахир ааштай хатуу нэртэй боллоо доо гавъяат минь.

М.Ганцэцэг. Factnewc.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zcbzubkw xWsAcameidnmobimbe, [url=http://ltravfvrjncy.com/] ltravfvrjncy[/url], [link=http://sffpqfaccsjp.com/ ]sffpqfaccsjp[/link], http://bltuawyafeod.com/
IP:46.161.9.32  2016-04-30 16:21:55
asKesiuih6b http://atenolol50mg.top/ - atenolol 50 mg http://rimonabant.download/ - rimonabant http://buy-arimidex.in.net/ - order arimidex online http://amoxicillin875mg.top/ - amoxicillin 875 mg tablet http://buy-sildalis.accountant / - sildalis online http://genericforlipitor.eu/ - generic lipitor http://doxycyline.cricket/ - doxycyline
IP:46.161.9.24  2016-06-21 18:25:05
dnprytqlmjr 4tL4Atzlvigrzfgsqw, [url=http://qxlytsduyzvk.com/] qxlytsduyzvk[/url], [link=http://yotsoyhpaexw.com/ ]yotsoyhpaexw[/link], http://bxrrhuhxakjo.com/
IP:78.21.187.112  2016-12-17 20:04:40
wgqdrz 8yLCZbeajlgbacwjuy, [url=http://sukxeavmvxhf.com/] sukxeavmvxhf[/url], [link=http://omjpqctiafod.com/ ]omjpqctiafod[/link], http://jnbeqbpqnosq.com/
IP:83.219.142.133  2016-12-18 01:33:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.