Төрсөн охиноо эмлэдэг адгууснуудад цаазын ял онооё

2011/05/12
Share |
Хүмүүс:
Төрсөн охиноо эмлэдэг адгууснуудад цаазын ял онооё

 Эцэг мал хүртэл үр төлөө эмлэдэггүй байхад СХД-ийн дүүргийн иргэн Г арван настай дагавар охиноо  долоон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн,тэрч  байтугай төрсөн охиноо дөрвөн жилийн турш хүчиндэж, заналхийлж байсан эцэг гээд жигшүүрт хэргийг үйлдэгчид цөөнгүй гарах боллоо.  Ер нь манай улсад хүчингийн хэргийг хаалттай хэлэлцдэг учир цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой мэдээллийг тэр болгон зарлаад байдаггүй. Гэвч хүчингийн хэрэгт бага насны хүүхэд ихээхэн өртдөгийг өнгөрсөн онд гарсан хэргүүд гэрчилнэ.

            Баримт 1. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бага насны охиныг орцонд нь хүчиндээд зугтсан хэрэг гарсан. Охины нүүр хавдаж, хөхөрсөн, бүх бие нь цус болсон байдалтай олдсон байна.

            Баримт 2. Мөн оны тавдугаар сард Хөвсгөл аймагт хичээлдээ явахаар гарсан наймхан настай охиныг хүчиндэн дур хүслээ хангаад амь насыг хохироож, барьж  явсан цүнхэндээ хийн жалганд хаясан онц ноцтой хэрэг гарсан.

            Баримт 3. Сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай  охиныг ангид нь орж хүчиндсэн.

            Баримт 4. Гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн.

            Баримт 5. Гэртээ байсан эгч дүү болох тав, арван настай хоёр охины эгчийг нь хүчиндэж, хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн.

            Баримт 6. Гэрийнхээ гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчирхийлсэн.

            Баримт 7. Оны өмнөхөн сургуульдаа явж байсан найман настай охиныг машиндаа чирж оруулан хүчиндээд хаясан. Ес эхэлж, жавар хурсан өдөр байсан учир охины хөл хөлдөж, шээж чадахаа байсан гээд сэтгэл өвдөм хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй.

            Дээр дурдсан хэргүүд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан онц ноцтой хэргүүд юм. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн дур хүслээ хангах гэсэн гаж донтнууд байдаг. Гэтэл үл таних этгээдэд биш, хэн нэгэн хүслээ хангах гэсэн донтонд биш, өөрийн хойд эцэг, цусан төрлийнхөндөө хүчиндүүлж байгаа энэ цагт бяцхан охидоо хэрхэн хамгаалах вэ. Ийм бузар хэргийг үйлдэгч хүн дүрст адгууснуудад жирийн дэглэмтэй хорих ангид ял өгдөг асуудлыг цаазын ялаар солихыг эмэгтэйчүүд, эхчүүд шаардаж байна.

Д.Сэндэр. Zindaa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.