Хүмүүс: н Долгион | |
“Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион сvvлийн гурван жилд Universe Best Songs шоуны шvvгчийн суудалд тун чиг идэвхитэй сууж байгаа. Орой бүр цэнхэр дэлгэцээр дамжин айл бүрийн хойморт залрах түүний хувцаслалт “Энэ эр моодноос гарахгүй нь бололтой” гэх яриаг дагуулдаг. Стил имиждээ үнэн ч түүнийг үеийнх нь рок попын дэлхийн нэвтэрхий толь гэлцдэг аж. Ингэж ярилцах нь ч бас учиртай гэнэ. Уг нь сэтгүүлч мэргэжилтэй Б.Долгион сэтгэлийн ур шингэсэн нийтлэлүүдээ ихэвчлэн Орос хэл дээр бичдэг. Дэлхийн сонгодог болон бүхий л урлагийн талаарх нийтлэл нь түүнийг амьд нэвтэрхий толь болгоод амжсан гэдэг. Гэвч “Угаасаа түүний үеийнхэн Орос хэл мэдэхгүй бол инээдэм ш дээ. Тэр хийх ёстой зүйлээ л хийж байхад юуных нь нэвтэрхий толь байдаг юм” гэж дургүйцэх хүн ч байдаг аж. Гэхдээ л хөгжмийн түүхийг Долгионоос өөр А, Б-гүй хэлээд өгөх байдаггүй л юм даа.
Т.Алтаа. Factnews.mn