С.Жавхлан: Экс ерөнхийлөгчтэй нэгдэх гээд байхаар нь би өөрөө тэднийг хөөчихсөн

2011/05/12
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
С.Жавхлан: Экс ерөнхийлөгчтэй нэгдэх гээд байхаар нь би өөрөө тэднийг хөөчихсөн

Дуулсан дуугаа ард түмний сэтгэлд хүртэл дуулдаг болохоор нь Жавхланг ард түмэн хайрладаг. Тэрээр ойрын хоёр жил эрчимтэй улс төржиж  “Солиотой Жавхлан” гэсэн нэр аваад байсан нь ч нууц биш. Түүнийг  “Гал Үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр  холбооноосоо хөөсөн гэж мэдэгдээд удаагүй байхад  гавъяат маань "Би юу боллоо гэж хөөгдөх вэ. Тэдний зарим нь экс Ерөнхийлөгчтэй нэгдэх гээд байсан учраас би өөрөө тэднийг Н.Энхбаяр руу хөөчихсөн юм. Би бүр холбоог  тэр чигээр нь өөрөөсөө хөөчихсөн" хэмээн томорчээ.  Монгол хүн өөрөө гал үндэстэн. Бид эх орон, газар шороо, үндэс угсаагаа  хайрлахгүй юм бол хүн болж төрсний хэрэг юу билээ хэмээн ярьж байсан тэрээр тэгтлээ дээдэлдэг холбоогоо өөрөөсөө хөөчихөөр цаашдаа улс төржих үү? дуулах уу гэдэг таавар хэвээр үлдлээ. Эсвэл чадахгүй юмаараа оролдож байснаа ойлгоод дээрх хариултыг хэлэв үү. Эрхэм гавъяат үзэл бодолдоо хэр тууштай байсныг цаг хугацаа харуулах биз ээ.

 

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.