Хүмүүс: Зандаахүү Энхболд | |
Иргэний хөдөлгөөнүүд өдөр болгон шахуу төрийн ордныг гороолж, эрхэм гишүүдийн тав тухыг алдагдуулаад байгаа өнөө үед зарим нэг но-той нөхдүүд ордноосоо гарч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд төрийн ордны аль хаалгаар гарах вэ хэмээн удтал маргалджээ. Энэ парламентад сөрөг хүчин болох гэж зүтгэдэг АХХ-ны тодотголтой УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг нар иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзахаас халширдаг янзтай. Аз болж тэдний маргааныг ордны харуул тасалж, аль хаалгаар гарч болохыг хэлж өгчээ. Жагсагчидтай тааралдахгүйг хичээх ямар но хийчихсэн юм бол доо хөөрхийс.
М.Ганцэцэг. Factnews.mn