Маралжингоо мартагдчих вий дээ

2011/05/13
Share |
Хүмүүс: Б Маадай | 
Маралжингоо мартагдчих вий дээ

Хэдэн жилийн өмнө гайгүй дориун  хоолойтой хэдэн охидыг дуучин Болд өлгийдөн авч жинхэнэ од болгоно гэж байсны нэг нь дуучин Маралжингоо. Тэрээр  “Чамайгаа алдмааргүй байна”  жүжгийн дуу,”Хүлээсэн учрал”, “Санана даа” “17 нас” гэх мэтийн цөөхөн хэдэн чанартай дуу дуулснаасаа хойш  үе үехэн гарч ирэхээс  цаашгүй байгаа. Түүний тухай олны яриа ч ямар намжих биш. Саяхны нэг өдөр кафед сууж байсан хэсэг охид ийн ярилцав. “ Дуучин Маралжингоо их туйлбаргүй зантай ш дээ. Та нар боддоо. СУИС-д эстрад дуулаачийн ангид сурч байгаад КУДС-д орсон. Харин тэгсхийгээд сургуулиа орхисон. Тэгээд болоогүй ээ Канад руу уул уурхайн чиглэлээр сурна гэж байгаад бас л больсон. Тэр ёстой бүтэхгүй ээ” хэмээн ам булаалдан ярилцав.  Мөн тэдний ярианаас Маралжингоо дуугаа дуулаасай, шинэ уран бүтээл хийгээсэй гэх хүлээлт ч бас ханхалж байлаа. Гэвч дуучин бүсгүйн хувьд дуу дуулна гэдэг ердөө л түүний сонирхол болохоор жилдээ нэг л чанартай уран бүтээл гаргая гэдэг зарчмаар ажиллаж байгаа гэсэн. Түүний дууг сонсох дуртай залуучуудын хувьд чамлалттай тоо. Гэхдээ нэг байна уу, хоёр ч байна уу болно оо болно олон туулай хөөж байгаад оргүй үлдчихгүй л бол...

Т.Алтаа. Factnews.mn   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.