Ева Лонгория залуу амрагтайгаа зугаалж байна

2011/05/15
Share |
Хүмүүс:
Ева Лонгория залуу амрагтайгаа зугаалж байна

Ева ЛОНГОРИЯ хоолны номныхоо нээлтийг хийснийхээ дараа ийнхүү ядаргаагаа тайлж байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдийг мексикийн Кабо хэмээх амралтын газарт залуухан амрагтайгаа цагийг халуухан өнгөрүүлжээ. Түүний залуу нь жүжигчин Пенелопа Крузын дүү Эдуардо юм. Өдгөө 36 настай бүсгүйн бие залуу хайртад нь гологдохгүй хэвээрээ байгаа гэдэг нь усны хувцасных нь цаанаас илт харагдана. Тэд эргэн тойрноо ч анхаарах сөхөөгүй хоёр биенээ халамжлана. Тэд өнгөрсөн хоёр сараас эхлэн болзож байгаа билээ. Харьцаа нь улам бүр л дотносож байгаагаас нь харахад Эва түүнтэй гэрлэхэд бэлэн байгаа юм уу гэмэээр… Номынхоо нээлтэн дээр Эва хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа нуугаагаүй юм. Тэгвэл хүүхэд “хийгч” нь энэ залуу юм болов уу. өнгөрсөн оны 11 сард экс нөхөр Тони Паркераасаа салангуутаа Эва энэ залуутай болзож эхэлжээ.

К.Саша. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.