Хүмүүс: Батмөнх Сарантуяа | |
Дуучин Б.Сарантуяагийн шинэ уран бүтээл, тоглолтыг хүмүүс тэсч ядан хүлээдэг. Гэвч сүүлийн үед Поп хатагтай маань шинэ уран бүтээлээс илүүтэй тэмцээний шүүгчээр сууж хүүхэд загнах, сурталчилгаанд тоглож мөнгө олохыг илүүд үзэх болсон. Энэ нь ч учиртай гэнэ. Түүний сурталчилгаанд тоглож олсон орлого дуулснаас нь хол давуу байдаг аж. Арга ч үгүй биз. “Монгол банк”-наас хийсэн хяналт шалгалтын үр дүнд “Хаан банк” өөрийн сурталчилгаандаа олон зуун саяыг цацаж ирсний дотор дуучин Б.Сарантуяаг ивээн тэтгэсэн гэх тодотголтой мөнгөний дүн дийлэнх хэсгийг эзэлж байсан гэнэ. Гэхдээ энэ бол ганцхан жишээ. Сараагийн хувьд хэрэглэгчдийг хуурах хэмжээний шалдир булдар зүйлийг сурталчилдаггүй. Өөрийнхөө нэр төрийг худалдаж байна гэдэг утгаараа огт хүсдэг ч үгүй гэнэ. Тиймээс Сараагаар сурталчлуулсан бүгд амжилт олдог учир энэ салбараас чамгүй мөнгийг халаасалж, амьжиргаагаа авч яваа ажээ.
Т.Алтаа. Factnews.mn