МУ-ын начин Ду.Батбаяр түрүүлэв

2011/05/15
Share |
Хүмүүс:
МУ-ын начин Ду.Батбаяр түрүүлэв

Улсын арслан, гарьд цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 15 цагаас болж өндөрлөлөө.  Өнөөдрийн барилдааны хойморт Монгол улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, М.Мөнгөн, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Д.Мягмар, МҮБХ-ны дэд  тэргүүн Д.Данзан, тус арилдааныг ивээн тэтгэгч 10-н жилийнхээ ойг тэмдэглэж буй "Түгээмэл" дээд сургуулийн захирал Ү.Хүрэлбаатар нарын зочид төлөөлөгчид тухаллаа.

Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Р.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, улсын харцага  Л.Пүрэвжав, Д.Баасандорж нараар магнайлуулсан у.а 2, у.г 1, у.з 1, у.х 5, у.н 19 /нийт 23/, а.а 35, а.з 16, а.х 5, а.н  25, /нийт 81/ залуу бөх 24  зодоглосноос Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, "Сүү" хувьцаат компаний бөх улсын начин Ду.Батбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат "Алдар" спорт хороо, "ЭЭН" группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Алдар" спорт хороо, "АПУ" компаний бөх улсын арслан До.Ганхуяг, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын бөх аймгийн арслан Л.Лха-Очир нар шөвгөрсөн юм.

Барилдааны нэгийн даваанд.....................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.