"Олд Траффорд"-ын бурхан Сэр Алекс Фергюсон

2011/05/16
Share |
Хүмүүс:

Премьер лигийн аваргын алдрыг “Манчестер Юнайтед” баг 19 дэх удаагаа хүртэж, Английн хөлбөмбөгийн тэргүүн баг болж чадлаа. Энэ агуу амжилтын нууц нь Сэр Алекс Фергюсон. Хэдийгээр “Улаан чөтгөрүүд” өрөнд орж, ойрын хэдэн жил дэлхийн хэмжээний бэлэн тоглогчийг өндөр үнээр авах чадалгүй байгаа ч гэсэн Сэр Алекс багаа аварга болгосоор л явна. Ингээд Сэр Алекс Фергюсоны намтрыг хөлбөмбөг сонирхогчдодоо хүргэж байна.

Орон гаран довтлогч
Тэр “Манчестер Юнайтед”-д 23 дахь жилдээ ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүнийг “улаан чөтгөрүүд”-ийн жолоог атгаж эхлэхэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо хөлд ч ороогүй байж. Бас “МЮ” Английн аварга шалгаруулах тэмцээний арван хэдэд бичигдэж байлаа. Харин одоо дэлхийн агуу арван багийн тоонд “Манчестер Юнайтед”-ыг нэрлэхгүй хүн гэж үгүй болжээ. Энэ бол Алекс Фергюсоны ажлын үр дүн юм. Ингээд түүний намтрыг дарааллаар нь танд товчлон хүүрнэе.

Александр Чепмэн Фергюсон 1941 оны арванхоёрдугаар сарын 31-нд Шотландын Глазго хотноо мэндэлжээ. 16 настайдаа “Куинз Парк” багт довтлогчоор тоглохын сацуу ажил хийдэг байж. Хэдийгээр багтаа 31 тоглолтод оролцож 20 гоал оруулсан ч гарааны бүрэдэхүүнд багтахгүй байсан тул “Сент Жонстон” багийг зорьжээ. Энэ багт тоглож байхдаа “Рейнжерс”-ийн хаалганд хет-трик хийсэн нь “Данфермлайн” багийн удирдлагуудад ихэд таалагдаж. Ингээд түүнд “Данфермлайн” мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээг санал болгосон аж. Эхний улиралд тэр амжилтад үзүүлсэнгүй. Гэвч удаахь улиралдаа 51 тоглолтод 45 гоал оруулсан нь гайхалтай үзүүлэлт. Мэдээж, Шотландын шилдэг багууд түүний энэ амжилтыг анзааралгүй өнгөрсөнгүй. Түүнийг “Глазго Рейнжерс” 1967 онд 65 мянган фунтээр худалдан авсан нь Шотландын лигийн дээд амжилт болсон юм. 1969 онд тэр нөөц багт шилжжээ. Шотландын аваргын хариуцлагатай тоглолтод гоал оруулах алтан боломж алдсаных нь төлөө түүнийг Глазгогийн нохойнд хаяж өгөхөд бэлэн байж. Дараахь улиралд нь Фергюсон “Ноттингем Форест” руу явах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч эхнэр нь Англид очихыг хүссэнгүй. Ингээд тэрбээр “Фолкерк”-т тоглогч-дасгалжуулагчаар ажиллах болов. Гэвч шинэ дасгалжуулагч ирснээр Алекс “Эйр Юнайтед” клуб руу одлоо. Тэндээ 1974 он хүртэл тоглоод зодог тайлсан юм.

Амжилт дагуулагчийн эхний алхмууд
Фергюсон 32 настайдаа “Ист Стирлингшир” багийн дасгалжуулагч боллоо. Хачирхалтай нь тэр...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.