Алтны магнатын эхнэрүүд загварын тайзан дээр алалцана

2011/05/17
Share |
Алтны магнатын эхнэрүүд загварын тайзан дээр алалцана

“Монгол газар”-ын Мянганбаяр болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжины ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. Тэрээр “Яагаад заавал Мянганбаяртай суусан юм бэ­?” гэх сэтгүүлчийн асуултанд “Би бусдын л адил хүний эхнэр, хүүхдийн ээж болох гэж байна ш дээ” хэмээн инээмсэглэж суусан нь түүнийг нэг хэсэгтээ л ард түмний “Хайрмаа” болгоод амжсан. Гэвч хүүхдээ төрүүлснээс хойш олны нүднээс зайдуухан аж төрөх болсон Д.Ариунцэцэг Сингапур, Монголын хооронд нисч бяцхан охиноо асарч байгаа сураг хаяа нэг дуулдахаас бусдаар сураг тасраад байгаа. Харин загварын тайзан дээр арай л бүдүүн харагддаг учир фото модель чиглэлээр илүүтэй ажилладаг байсан ч дахин олны өмнө гарч ирвэл загварын тайзнаа гарах сураг ажиг сонсогдох болов. Учир нь мярайлаг, царайлаг мисс маань хүүхэд төрүүлснээсээ хойш Топ Пүүжээгээс дутахааргүй турж, үзэсгэлэнт гүнж мэт болсон гэнэ шүү. Удахгүй алтны магнатын шинэ, хуучин хоёр эхнэр загварын тайзнаа жинхэнэ утгаараа өрсөлдөх цаг ирэв бололтой.    

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.