Гурван бүдүүн хамтлагийн Учка одоо пастор болчихвол ч

2011/05/17
Share |
Хүмүүс:
 Гурван бүдүүн хамтлагийн Учка одоо пастор болчихвол ч

 Манайхны эрт дээрээс шүтэж ирсэн бөө мөргөл өнөө үед хүчээ авч урлаг соёлын олон хүн бөө болоод байгаа. Эдний нэг нь   “Гурван бүдүүн” хамтлагийн Эрдэнээ. Харин тус хамтлагийн дуучин Шагайг сайн лам гэдгийг мэдэх хүн олон. Саяхан шинэхэн бөө Эрдэнээ Гандангаар орж, шашны эд хэрэглэлийн дэлгүүрээр юм сонирхоод гарчээ.Түүнийг нь харсан хүмүүс “Энэ нөхөр бөөгийн шашин,шарын шашин хоёр ялгаатай гэдгийг мэдэж байдаг л байгаа даа” хэмээн шивэр авир ярилцсан аж. Тэнгэрт нар,сар хоёр зэрэгцэн гардаггүй ч хамтлаг ламтай ч, бөөтэй ч байж болдогийн жишээ бол тэд. Гэхдээ л хамтлагийнхны дунд бас асуудал гардаг аж. Тухайлбал “одоогоор энгийн” гишүүн гэгдэж буй Учка нь сар шинийн дараа заслаа хэнээр нь хийлгэхээ мэдэхгүй сандарч, арга ядсан түүнд “Учка ингэж байхаар пастор болчихооч дээ” хэмээн нэгэн найз нь зөвлөсөн гэнэ. Одоо Учка нь пастор болчихвол уг хамтлаг бөөтэй, ламтай, христтэй жинхэнэ шашин шүтлэгийн глобалчлалын төв болох нь. Харин үзэл суртлаасаа болж хамтлагаа л тараачихгүй байгаасай.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.