Дуучин Д.Отгонжаргал урлагт нөхрөөсөө илүү хайртай

2011/05/17
Share |
Хүмүүс:
Дуучин Д.Отгонжаргал урлагт нөхрөөсөө илүү хайртай

 Voice “ хамтлагийн ганц эмэгтэй дуучин бол Д.Отгонжаргал. Тэрээр СУИС-ийг төгссөн цагаасаа хойш Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж “Гэгээн муза-2010” наадмаас Хөгжимт жүжгийн төрлөөр шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардсан авьяаслаг нэгэн. Тэрээр урлагт нөхрөөсөө илүү хайртай хэмээн  амьдралаа золиослон байж энэ амжилтанд хүрсэн гэж гадуур яригдах  нь ч бий. Мөн  улсын байгууллагад ажилладаг учир одоохондоо үнэтэй брэнд хувцас, үнэт эдлэл хэрэглэж чадахгүй байгаа тухайгаа ч эвлэгхэн тайлбарлаад амжсан.  Тэрээр “Дуулах дуртайг нь минь ойлгодог,  бүх талаар дэмждэг ханьтай болохыг бурхан хэзээ илгээхийг мэдэхгүй” хэмээн ярьснаас үүдэн  “Мөнгөтэй эрчүүд миний хаагуур өнгөрөөд байна” гэж хэллээ хэмээн үг мушгих дуртай нөхдүүд хэл амаа билүүдэж байгаа ч огтхон ч торолгүй уран бүтээлээ хийж байгаа гэнэ.

 

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.