Амай дахин аялна

2011/05/18
Share |
Хүмүүс: Амай | 
Амай дахин аялна

  Дэлхий нийтээр даяаршиж байгаа өнөө үед Монголчууд  юм үзэж, нүд тайлан гадаад руу  аялж амрах нь их болсон. Тэдний  дундаас онцгойлон яригдах хүн бол мэдээж монгол бадарчин гэж дэлхий дахинаа нэрлэгдсэн  Амай. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй орны 200-аад хотоор аялаад ирсэн. Явсан газрын сонинг сонсох гэсэн хүмүүс ч цөөнгүй байсан болохоор  тэрээр очсон  газар бүрийнхээ  сонин хачныг нэгтгэсэн ном бичиж ард түмэндээ өргөн барьж байсан билээ. Аялаад сурчихсан хүмүүс л аяллын сайхныг мэдэрдэг хойно. Амай урт хугацааны аяллаас ирэнгүүтээ дараагийн аяллын тухай дуулгаж байсан юм. Тэгвэл  энэ удаа тэрээр эцэг эхтэйгээ хамт аялахаар болжээ. Одоогоор хаашаа явахаа нууцалж байгаа сурагтай. Харин энэ удаа урьдынх шигээ удаан явахгүй гэнэ шүү.

М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.