Нэрт гольфчин Тайгер Вудс 120 нууц амрагтай

2011/05/18
Share |
Хүмүүс:
Нэрт гольфчин Тайгер Вудс 120 нууц амрагтай

Сүүлийн 10 жилд дэлхий дахиныг алмайруулсан хамгийн дуулиант секс скандалуудыг нэрлэж байна.

Цучил өрдөөгүй бол түүдэг юунд асахав дээ гэж… Оддын скандалын тухай худал цуурч байна гэж битгий бодоорой гэж… Тэд өөрсдөө л эхэлсэн… Овоо босгоогүй байсан бол шаазгай нисээд л явчих байлаа… Ингээд:

Роман Полански: 30 жилийн өмнөх “хүчин”

Орчин цагийн кино урлагийн ертөнцийн чадварлаг найруулагч түүнийг бараг 30 жил эрэн сурвалжилж байжээ. Энэ хэрэг 1977 онд болж… Тэр өдөр 44 настай  эрхэм найруулагч маань Жек Николсоны Лос Анжелос дахь гэрт нь зураг авалттай байжээ. Ингэхдээ тэрээр 13 настай Саманта Геймерийг урин охиныг шампанскаар дайлж хар тамхи ч татуулж. Үүнийхээ дараагаар Роман охинтой бэлгийн ажил хийсэн байна. Ингээд Поланскийг хүчингийн хэрэгт буруутгалаа. Баривчлагдсаныхаа дараа Роман буруугаа хүлээн залуу модель охинтой секс хийснээ мэдүүлжээ. Мөрдлөгийн явцад найруулагчийн хувьд Самантагийн анхны эр хүн нь биш болох нь тогтоогдов. Мөн охин өмнө нь хар тамхи, архи, тамхи хэрэглэдэг зуршилтай байжээ. Шүүх ч хэрэг явдал бүр доошоо орохоос айлаа. Гэвч шүүхээс ял авахаасаа өмнө Роман барьцаагаар суллагдсан ч шууд Европт орогножээ. Тэр Америкаас Их Британи руу зугатав. Дараа нь Франц гээд…

Гэтэл 2009 онд байдал дахин эвгүйтлээ. Хэрэг дахин сөхөгджээ. Тэр оны есөн сард эрхэм найруулагч маань Швейцарьт шагнал авах гэж ирэхдээ гартаа гав зүүх нь тэр. Поланскийг 1978 онд АНУ-ын шүүхээс гарсан тогтоолын дагуу ийнхүү баривчилсан билээ.

Хэргийг харьцангуй хурдан хянаж эхний шийдвэрээ гаргасан. 2010.07.12-нд Швейцарийн засаг захиргаа АНУ-ын даалгаврыг эсэргүүцэн Романыг гэрийн хорионд байлгахаар шоронгоос суллажээ. Харин нөгөө хохирогч гэх бүсгүй Поланскийн гэр бүлийг дахин оролдохгүй орхихыг хуулийнхнаас хүсэн өргөдлөө Лос Анжелоёын шүүхээс татан авсан билээ. Найруулагчийн хэрэг бүрэн хаагдсан юм.

Тайгер Вудс: 120 нууц амраг

Нэрт гольфчин эр эхнэр Элин Нордегрентэй долоон жил хамт амьдрахдаа ойролцоогоор 120 эмэгтэйтэй амраглажээ. Хоёр ч хүүхэдтэй гэсэн Элин нөхрөө уучилж чадаагүй билээ. Тайгерын хуурмаг явдал анх 2009 онд илчлэгдсэн. Алдартай залуу нэгийг нь ч үгүйсгээгүй, бас уурлаагүй. Олон арван бүсгүйчүүдтэй амраглаж байсан нь нэгэнтээ ил болсны дараа тэрээр хувийн сайтаараа дамжуулан гэр бүлийнхнээсээ уучлалт гуйсан юм. Магадгүй түүнийг бүхнийг үгүйсгэн гүтгэлэг гэхэд түүний нууц амраг байсан гэх 100 орчим бүсгүй бүх сексийн учралаа дэлгэнэ гэж айсан байх. Үйлчлэгч, модель, бүжигчин, тайчигч, жүжигчин, бармен, лесби, янхан, порно од гээд тэр бүх бүсгүйчүүд нэгэн зэрэг Тайгертай болздог байснаа мэдээгүй аж. “Би хувиа хичээсэн, маш хариуцлагагүй үйлдэл хийсэндээ та бүгдээсээ хүлцэл өчье. Би бүхнийг гайхшируулчихлаа” хэмээн секс скандалынхаа дараах хэвлэлийн бага хурал дээр эхний бөгөөд эцсийн удаа мэдэгдсэн.

Хожим нь түүний сэтгэл зүйч үйлчлүүлэгчээ секс-наркоман хэмээн “оношлосон”. Түүнд эмчилгээ хэрэгтэйг ч мэдээлж байлаа. Гэсэн хэдий ч Элин Нордегрен нөхрөө уучлаагүй ээ. Тэд 2010.08.23-нд гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан юм.

Путин ба Кабаева: Энэ бол хайр дурлал

2009 оны таван сард Оросын алдарт тамирчин Алина Кабаева ээж боллоо гэсэн мэдээлэл цацагдаж байлаа. Тамирчин бүсгүй хүү Димагаа төрүүлсэн. Харин тэр явдлаас хойш удалгүй The New York Post сонин нэгэн шуугиант мэдээлэл цацжээ. Тэр нь Алинагийн хүүгийн эцэг бол ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин гэсэн байжээ.

Дуулиан Израилиар дамжин Европт “ирлээ”. Кабаева, Путин хоёрын амрагийн явдал 2006 оноос эхэлжээ. Мөн 2009 онд Путин тамирчин бүсгүйтэй гэрлэхийн тулд гэр бүлээ цуцлуулах гэж байсан гэх зэрэг мэдээлэл улс, улс дамжин “хэсүүчилж” байлаа. Тэгвэл 2010.11 сард барууны сэтгүүлчид бас сандарч эхэлсэн байна. Владимир болон Людмила Путин хоёрын харьцааны талаар… Уг нь бол тухайн үед улс төрийнхөнд тэд гэр бүлээ хадгалж байх нь чухал байжээ.  Гэтэл The Times сонин Путины хуруунд хуримын бөгж байхгүй байгааг анзаарчээ. Баахан л таамаг дэвшүүлэн бичиж гарлаа, Барууныхан.  Людмилагийн зан ааш, харц нь цаанаа л нэг ширүүн болжээ гэх мэтээр… “Тэр эхнэртээ анхаарал халамж огт тавихаа больжээ. Люда ч улам л ширүүн хатагтайн төрхтэй боллоо. Тэд уг нь хамтдаа 27 жил амьдарсан” хэмээн The Times-т бичжээ.

Хачирхалтай нь өнөөг хүртэл Оросын нэг ч хэвлэл Алина болон түүний хүүхэд, бас эцэг нь гэгдээд байгаа Путин нарын тухай нэг ч өгүүлбэр бичээгүй байгаа юм.

Бруни ба Саркози: Банзалтай Дон Жуаны хурим

Францын Ерөнхийлөгчийн “толгойг эргүүлэхэд” Карлад ердөө гурванхан сар л шаардагдсан

Түүнд Саркозитой зүгээр нэг гэрлэх боломжгүй. Учир нь Карла олон секс дуулианы эзэн билээ. Тэд Саркозиг эхнэрээсээ салсны дараа буюу 2007 оны намар танилцжээ. Ингээд удалгүй /2008.01.08/ Ерөнхийлөгч Карлатай дотно харьцаатай болсон гэдгээ албан ёсоор зарлав. “Ню” стилийн гэрэл зургийн модель, олон эрчүүдийн өвөр дамжсан, дотуур хувцас өмсөх дургүй гээд олон скандалын эзэн бүсгүйтэй гэрлэхээсээ Саркози татгалзаагүй, бас айгаагүй. Ингээд хосууд 2008.02.02-ны өдөр Елисейн ордонд гэрлэжээ.

2010 оны есөн сард сэтгүүлч Бесма Лауригийн «Карла: Нууц амьдрал» хэмээх скандал ном гарсан. Түүний хувьд улсынхаа тэргүүн хатагтайг одоо ч гэсэн “Банзал өмссөн Дон Жуан” хэмээдэг аж. Лауригийн үзэж байгаагаар тэргүүн хатагтай одоо ч гэсэн нууц амрагтай гэнэ. Тэр хэзээ ч ганц Саркозигоос сексийн таашаал авч ханах хүн биш хэмээсэн байдаг. Бүр хэд хэдэн амраг ч байхыг үгүйсгээгүй байна. Үүнийгээ номондоо тод бичсэн аж.

Карлагийн олон скандалаас хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн хэмжээнд хүртэл яригдсан. Ийм үйлдлийг дэлхийн ямар ч улсын тэргүүн хатагтай нар хийх нь байтугай бодохоос эмээдэг биз. Тэгвэл… Өнгөрсөн оны дөрвөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев эхнэр Светланагийнхаа хамт Францад албан ёсны айлчлал хийсэн. Карла-Саркози хоёр дээд хэмжээний зочдоо төрийн ордондоо угтан авсан. Ингэхдээ Францын тэргүүн хатагтай бариж гэгчийн даашинз сонгосон байсан бөгөөд хамгийн хачирхалтай нь тэр дотуур хувцас өмсөөгүй байсан нь илт болжээ. Хөхний товч нь…

Бруни  2010.09 сард гаргасан “Карла ба амбици” хэмээх номондоо АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг хүртэл “чимхээд” авсан юм. Америкийн анхны африк гаралтай тэргүүн хататгай Францын “шалдан бүсгүйд” таалагддаггүй тухайгаа тэр номондоо бичсэн байв. Үүндээ уучлалт гуйсан л даа. Гэхдээ л бичсэн бол бичсэн шүү дээ.  

Сильвио Берлускони: Секс-мангас

“Эргэн тойрон ийм сайхан охид бүсгүйчүүд байна. Би тэгээд ямар сахил хүртсэн хүн юмуу. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ” С.Берлускони

Сүүлийн хэдэн жилд энэхүү улс төрчийг биеэ үнэлэгчидтэй болон насанд хүрээгүй охидтой садарлах болсон талаарх мэдээлэл, баримт нотолгоо хангалттай гарч ирээд байгаа гэлтэй. Ингээд 2010.11 сард Италийн сүм хийдийн төлөөлөл Ерөнхий сайдынхаа хормойн явдалтай холбоотой сенсаациудыг тэвчихээ байж эсэргүүцлээ илэрхийлсэн. La Famiglia Cristiana хэмээх католик шашны сэтгүүл Сильвиогийн залуу бүсгүйчүүдтэй зугаа цэнгэл хөөсөн, садар хэрэгт удаа дараа орооцолдох болсныг эрс шүүмжилж байв.

Түүнтэй нэр холбогдоод байгаа бүсгүйчүүдээс хамгийн их дуулианыг дэгдээгээд байгаа нь марокко гаралтай Руби хэмээх охин юм. Тэр насанд хүрээгүй хүүхэд. Цагдаагийнхан түүнийг биеэ үнэлсэн хэмээн гудамжнаас баривчилсны дараа бүх зүйл эхэлжээ. Руби цагдаад өгсөн мэдүүлэгтээ Ерөнхий сайд Сильвио Берлусконигийн зохион байгуулдаг секс үдэшлэгт оролцдог, бүр түүнтэй бэлгийн харьцаатай хэмээсэн байна. Энэ харьцаа үргэлжлээд жил гаран болж байгаа гэж. Энэ бол секс скандалын наад захын жишээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Сильвиогийн хувьд Ноэми Летиция, Патрисия Д”Аддарио, Мария Тереза Де Николо зэрэг дээд зэрэглэлийн янхан, загвар өмсөгч бүсгүйчүүдтэй сексийн холбоотой байсан гэх дуулиан намжаагүй байна.

Үүнээс гадна түүнийг Италийн прокурорын зүгээс секс үдэшлэг удаа дараа зохион байгуулсан, группэн секст оролцдог гэх үндэслэлээр буруутган шүүхэд өгөөд байгаа билээ. 

Лена Майер-Ландрут: Нүцгэн үнэн

2010 онд 19 настай немц бүсгүй Лена Майер-Ландрут олон улсын зиндааны «Евровидение» хөгжмийн наадамд түрүүлсэн юм. Гэтэл энэ ялалтын өмнөхөн түүнтэй холбоотой скандал дэгдсэн.

Хэвлэлийнхэн Ленагийн эрээ цээргүй видео бичлэгийг илрүүлжээ. Бүсгүй хоёр жилийн өмнө нэгэн эротик кинонд тоглож секс садар бичлэгээ хийлгэсэн байжээ. Гурван минут үргэлжлэх уг видеонд Лена нэгэн үл таних залуутай усан санд янз бүрийн байрлалаар сексдэх аж. 

Залуу дуучин бүсгүйн уг киног бүр дунд сургуулиа төгсөөгүй байхад буюу 2009 онд Европын хэд хэдэн кабелийн сувгаар цацаж байжээ. Сэтгүүлчдийн асуултанд тэрээр: “Би үүнийг хийсээн. Харин одоо өөрийнхөө явдлаас ичиж байна. Гэхдээ би порнонд тоглоогүй шүү. Би тухайн үед үүнийг ТВ-ээр үзүүлнэ гэж мэдээгүй. Магадгүй би өнөөдөр ийм зүйлийг хийхгүй байсан байх аа” хэмээн хариулт өгсөн байна.     

Сандра Буллок: “Нуруунд хутга шаав”

Сандра Буллок ч бас нөхрийнхөө олон удаагийн хууралтын золиос болсон

Тэрээр энэ мэдээллийг сонсоод маш их сэтгэл санаагаар унасан бөгөөд ойр дотныхон нь түүнд байнга хараа хяналт тавьж байлаа. Тэр яахаас ч буцахгүй бүсгүй аж.

Бүх хэрэг явдал 2010.03.17-ны өдрийн Warner Bros кино студийн мэдэгдлээс тодорхой болсон. Студийн удирдлага Сандраг гэр бүлийн ноцтой асуудлын улмаас Лондон явж шинэ киноны бичлэгэнд оролцох боломжгүй боллоо гэсэн юм. Мөн тэр өдрийн орой нь  In Touch сэтгүүл Сандрагийн энэ байдлын шалтгааныг олон нийтэд дэлгэв. Түүний нөхөр Жесси Жеймс эхнэрээ араар нь тавьжээ. Жесси 11 сарын турш  “Бөмбөг” гэх хочтой тату-модель Мишель Макжи гэгч бүсгүйтэй нууц амрагийн холбоотой байсан нь ийнхүү илэрлээ.

Мишелийн скандал-интервью Сандрад хүнд цохилт болжээ. Модель бүсгүйн хувьд Сандраг “Үл үзэгдэх тал” хэмээх киноны зураг авалтанд оролцож байхад нөхөртэй нь “явалдаж” эхэлснээ сайрхан ярилцлага өгсөн юм. Тэр үед Жесси гэр бүлээ салгуулж байгаа хэмээн худал ярьдаг байсан гэнэ. Жейс өөр бүсгүйчүүдтэй холбоотой байх магадлалтай аж. Жинхэнэ шок-for Sandra. Хөөрхий жүжигчин бүсгүй нөхрийнхөө бульхай явдлыг мэддэггүй байсан бөгөөд бүр хэрэг явдал илрэхээс өмнөхөн тэр хүүхэд үрчлэн авч байлаа. Сандра дөрвөн сард People сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Тиймээ, би салахаар шийдсэн. Би одоогоор маш их хямарч, бас айдастай байна” гэж байв.

Моше Кацав: Түүхэнд анх удаа

Израилийн найм дахь Ерөнхийлөгч Моше Кацавын секс скандал 2006.07 сараас эхэлсэн юм

Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан нэгэн бүсгүй Кацавыг албан тушаалаараа сүрдүүлэн хүчирхийлсэн хэмээн шүүхэд ханджээ. Моше эхнээсээ л өөрийгөө хамгаалж байв. Гэтэл хууль хяналтынханд Кацавын секс дарамт шахалтын талаар өөр хэдэн бүсгүйгээс гомдол бүхий өргөдөл хүлээн авчээ. Тэд бүгд Ерөнхийлөгчийн дур хүслээ хангах бай болсон гэж гомдоллосон байна.

Мөн үүнтэй зэрэгцэн цагдаагийнханд Мошегийн дээд албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан, залилан хийсэн гэх хэргийн нотолгоо ирсээр байв. Ингээд 2007.01.25-нд болсон шүүх хурлаар Мошег ажлын байранд бусдад  бэлгийн дарамт үзүүлсэн, өндөр албан тушаалаа гувчуулан ашигласан гэх хэрэгт буруутгажээ. Тэрээр долоон сард албан ёсоор албан тушаалаасаа огцорсон билээ. Харин 2008.03 сард тус улсын дээд шүүхээс Мошед үйлдсэн хэрэгт нь 16 жилийн хорих ял оноосон юм.

Дэвид Бекхэм: Үнэн болов уу… Итгэж болох уу?

Хэдэн жил дараалан нэрт хөлбөмбөгчин энэ залууг эхнэрээ хэд хэдэн удаа араар нь тавьсан хэмээн шуугицгааж байгаа

Үүнээс болж хайртай эхнэр Виктория нь түүнд итгэх итгэл нь алдарсаар байгаа гэлтэй. Тэр ертөнцийн хаанаас ч гэсэн хэзээ бол хэзээ нөхөр дээрээ нисээд л ирдэг болжээ. Бүх ажлаа хаяад шүү. Одоогоор хэд хэдэн янхан бас моделиуд Дэвидтэй бэлгийн харьцаатай хэмээгээд байгаа. 2004 онд бүр хэд хэдэн бүсгүй түүнтэй унтдаг болохоор нэгэн зэрэг мэдэгдэж байлаа. Тэдгээр нь загвар өмсөгч Сара Марбек, хөлбөмбөгчний туслах Ребекка Лоос, жүжигчин Эстер Каньядас нар.

Харин 2008 онд Дэвид Италийн клубт тоглохоор болж гэр бүлээрээ Миланид нүүн ирсэн. Эхнэр нь ажил хэргийн шугамаар байнга Нэгдсэн улс руу ниснэ. Гэтэл Вика гэнэт өөрийн ажлын хуваарьт өөрчлөлт оруулснаар Италидаа байж ихэнх цагийг нөхөртэйгөө өнгөрүүлэх болжээ. Хэвлэлийнхний мэдээлж байснаар Виктория 2004 оны явдлыг давтахыг хүссэнгүй. Тэгээд тэр нөхрөө Emporio Armani-гийн модель Роберта Арманитай хардаж байсан гэдэг.

Гэтэл өнгөрсөн оны есөн сард дахин скандал дэгдлээ. 26 настай Ирма Ники гэгч бүсгүй хөлбөмбөгчин эртэй 2007 оны 08-09 сарын хооронд  Нью-Йорк болон Лондонгийн тансаг зочид буудлуудад болзон сексдэж байсан хэмээн In Touch сэтгүүлд ярилцлага өгөв. Тэрээр Бэкхэмтэй зургаан удаа унтсан гэжээ. Харин 35 настай тамирчин залуу маань уг мэдэгдлийг худал гээд бүсгүйг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа билээ.  


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ПрименеР½Ð¸Ðµ ДиазепаР¼Ð° в невролоР³Ð¸Ð¸ и Ð¿ÑÐ¸Ñ…Ð¸Ð°Ñ‚Ñ €Ð¸Ð¸: Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ и отзывы ЗакладкР¸ спайс россыпь в Санкт-пе
IP:185.223.161.152  2018-05-30 16:12:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.