МАК-ийн Номтойбаяр халдлагад өртөв

2011/05/18
Share |
  МАК-ийн  Номтойбаяр халдлагад өртөв

МАК компанийн  Нямтайширын хүү Номтойбаярын  цагаан өнгийн ланд круйзер машины хоёр дугуй болон цонхыг нь хагалж, эвдэж сүйтгэсэн  хэрэг Дорнод аймагт гарлаа.  Номтойбаяр 2012 оны сонгуульд  Дорнод аймгаас нэр дэвшихээр болж МАН-ынхныг мөнгөөр угжиж байна гээд л хэвлэлүүдээр хэсэг шуугисан.  Тэрээр  орон нутаг руу  хандсан олон ажил хийж байгаагийн нэг нь нийт 90 сая төгрөгийн төсөвтэй, 33 сая төгрөгийн шагналын сантай хөтөлбөр гэнэ. Хөтөлбөрт амжилттай оролцсон багш, сурагчдыг  Хонгконгийн Дисней Лэнд рүү явуулж, зугаалуулахаар төлөвлөсөн байж. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярын дүүгийн    нэр    дээр   байдаг Дорнод аймаг дахь “Шүр” захын  үүдэнд зогсож байсан Номтойбаярын “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур”  гэж  уриаг тодотгож бичсэн машиныг    ийнхүү эвдсэн нь улс төрийн хонзогнол уу, аль эсвэл зорилгогүй дайсагнал байсан уу гэдэг хоёр салаа асуулт үлдлээ.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.