Л.Балхжавын шоу авьяастануудын урмыг хугалах вий дээ

2011/05/18
Share |
Хүмүүс:
Л.Балхжавын шоу авьяастануудын урмыг хугалах вий дээ

Үзэгчдийг хоёр сарын хугацаанд телевизийн өмнө уясан  Universe best songs шоу саяхан аймшгийн түгшүүрт аян доор шилдэг 25 оролцогчоо тодруулсан. Харин шалгаруулалтын дүн гарч дуусахад “Гадаадын энэ төрлийн шоунууд шилдэгүүдээ ард түмний санал асуулгаар тодруулдаг. Дуурайх гэж байгаа юм бол дуурайсан шиг дуурайхгүй дээ” гэх яриа ам дамжин өртөөлөв.  Түүнээс Ариунаа, Рагу, Долгион нарын үзэмжээр шилдгүүдийг тодруулах нь үнэхээр хангалтгүй  аж. Тухайлбал нэрт жүжигчний хүү, Батдөл, Ариунаа  Бүрнээбаяр гавьяатын охин Булган, Ушаандар, хамгийн бага оролцогч Амарбаясгалан, чөлөөт уран бүтээлч Орхонцэцэг нар хангалтгүй байсан ч нэртэй зүстэй хүний хүүхэд болж төрсөн нь шилдэгт багтах боломжийг олгосон бололтой. Ийнхүү шоуны дүн шударга  бус гарсан нь дараагийн уралдаанд оролцох авьяастнуудын урмыг хугалах вий дээ

 Т.Алтаа Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.