Гишүүдийн цагийг бүртгэдэг машинтай болж ирцийг нь ард түмэнд зарлая

2011/05/19
Share |
Хүмүүс:
Гишүүдийн цагийг бүртгэдэг машинтай болж ирцийг нь ард түмэнд зарлая

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгчлэн Төрийн ордонд залардаг УИХ-ын гишүүд  чуулган, байнгын хороодын хуралдаандаа байнга хоцрох болжээ. Өчигдөр14 цаг 30 минутанд хуралдахаар товлосон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн ирц бараг бүрдээгүйгээс уг асуудлыг танилцуулахаар ирсэн төрийн албан хаагчид ажлаа алдан тэднийг хүлээжээ.  Хоцрох, таслах нь зуршил болоод байгаа  эрхэм гишүүд хариуцлага хүлээдэггүй. Тэгсэн атлаа жирийн иргэдэд ажлын цаг ашиглалтын талаар  ичихгүй ярихыг нь яана. Хэрвээ өөр байгууллагад ажилладаг хүмүүс  ингэж их ажлаасаа хоцорвол цалингаас хасуулахаас эхлээд аягүй бол ажлаасаа халагдаж байгаа. Зааж зааварлах гэж байгаа бол өөрсдөө ядаж хуралдаанаа таслахгүй, хоцрохгүй байх хэрэгтэй гэдгээ мэддэггүй юм уу гишүүд ээ.   2012 оны сонгуульд  гишүүдийн  ажилдаа ирсэн ирцэнд ард түмэн ихээхэн анхаарал хандуулмаар байна. Ер нь гишүүдийн ажлыг цагийг бүртгэдэг машинтай болж ирцийнх нь талаар мэдээллийг ард түмэнд нээлтэй байлгая.

М.Ганцэцэг. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.