Хүмүүс: М Энхболд | |
Шадар сайд М.Энхболд байнгын хорооны хуралдаанд тоотой харагддаг болоод байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр мэргэжлийн хяналтынхныг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Э.Бат-Үүл гишүүний асуултыг ч ойлголгүй тэс хөндлөн зүйл ярьж, хэний ч асуугаагүй зүйлийг өөрөө асуудал болгоод бүр түүндээ үнэн сэтгэлээсээ унтууцаж суусан түүнийг Э.Бат-Үүл гишүүн “Өөртөө асуулт тавьж хариулчихаад түүндээ уурлахаа больж үз. Засгийн Газрын гишүүд сүүлийн үед иймэрхүү өвчтэй болоод байгаа шүү” хэмээн эрхэм сайдыг сүрхий чимхээд авав.
М.Ганцэцэг. Factnews.mn.