Жагсагчид мөнгөө чамласанаас архидан зодолджээ

2011/05/19
Share |
Хүмүүс:
Жагсагчид  мөнгөө чамласанаас архидан зодолджээ

Сүхбаатарын талбай дээр жагсаж буй “Гал үндэстэн” холбоотой зэрэгцэн, Улсын драмын эрдмийн театрын үүдэнд ”Эх орон,шударга ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн гэр барин суулт зарлаж байгаа. Харин тэдгээр холбооны жагсагчид хэрэгт холбогдох явдал удаа дараа гарсаар байна. Саяхан ”Эх орон,шудрага ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн архидаж, долоон хүн нь хоорондоо зодолджээ. Цагдаагийнхан зодооныг үүсгэсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Зоригт, Баянзүрх дүүргийн харьяат Наранбаатар нарыг эрүүлжүүлэх байранд хонуулж, бусдыг нь хөдөлгөөнийхний хяналтанд өгсөн байна. Жагсагчдын хэлж буйгаар уг зодоон, архидалт нь зохион байгуулагчид жагсагчдыг нутаг буцах чиглэл өгч , зардал болгож өгсөн мөнгийг чамласанаас үүдэлтэй аж. Ихэрлэн гарч буй хөдөлгөөнүүд дотроо ийм байхаар зорилго нь яах болж байна даа хөөрхий.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.