Ээж нь найман настай охиндоо ботокс шахуулжээ

2011/05/19
Share |
Хүмүүс:
Ээж нь найман настай охиндоо ботокс шахуулжээ

АНУ-ын Сан-Франциско хотын оршин суугч Керри Кемпбелл найман настай охиндоо ботокс шахуулжээ. Түүний энэ үйлдэл хүний эрхийг хамгаалах байгуулгынхныг гайхшруулж байна. Хүүхэд бүү хэл том хүнд хортойгоор нөлөөлдөг гоо сайханы энэ үйлчилгээг үрчлээ арилгах зорилгоор 30-аас дээш насныхан ихэвчлэн нүүрэндээ шахуулдаг. Уг химийн хорт бодисыг “Бяцхан мисс”-ийн тэмцээнд охиноо оролцуулахын тулд нүүрэнд нь тариулсан аж.  Харин Керри Кемпбелл “Эхчүүд хүүхдүүддээ ботокс шахуулж л байдаг шүү дээ. Би ганцаараа ийм зүйл хийж байгаа биш” гэж ярьжээ. Харин түүний охин ABC телевизэд өгсөн ярилцлагадаа “Тариа хийх үед их өвдсөн. Гэхдээ би жаахан хүүхэд үрчлээтэй байвал муухай гэж боддог” хэмээн өгүүлжээ. Одоогоор Сан-Францискогийн нийгмийн хамгааллын департамент К.Кэмпбеллийн эх байх эрхийг хасаж, охиныг нь тусгай хамгаалалтад авсан аж.

Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.