Арнольдын нууц хүүхдүүд ар араасаа гарч ирснээр ил хүү нь эцгээсээ татгалзлаа

2011/05/20
Share |
Хүмүүс:
Арнольдын  нууц хүүхдүүд ар араасаа гарч ирснээр ил хүү нь эцгээсээ татгалзлаа

Гэрийн үйлчлэгч бүсгүйтэйгээ дотно харилцаатай байсан нь тогтоогдсон Шварценеггерийг  тойрсон элдэв асуудал дуусаагүй байгаа бололтой. Өчигдөр түүний нууц амраг Милдред Баена хөл хүнд байхдаа гэрийн үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлсээр байсан төдийгүй эхнэртэй нь хэдхэн өдрийн зөрүүтэй амаржсан тухай мэдээлэл барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдлээ. Хатагтай Мариа Шрайвер 1997 оны есдүгээр сарын 27-нд отгон хүүгээ төрүүлсэн бол үүнээс ердөө л тав хоногийн дараа Милдред Гватемалд амаржиж мөн л хүүтэй болсон байна. Гэхдээ тэр хүү өнөө хэр хатагтай Баенагийн  нөхөр Рогелиогоор овоглодог гэнэ. 20 жилийн өмнө Арнольдын гэрт Мелдрид Баена хэмээх нэгэн бүсгүй үйлчлэгчээр ажилд оржээ. Аажимдаа энэхүү бүсгүй Арнольдын сонирхлыг татаж, улмаар эхнэрээсээ нууцаар учрах болсон байна. Ингээд Баена хүүхэдтэй болсон тухайгаа дуулгахад Арнольд их хэмжээний мөнгө өгч, байнга тусалж байхаа амлаад үйлчлэгчийн албанаасаа халж, Лос-Анжелест нэгэн тансаг харш хүртэл худалдан авч өгчээ. Энэ байранд Баепа одоо 14 нас хүрч буй Арнольдын  нууц хүүгийн хамт амьдардаг.  Арнольд Шварценеггер алдартай жүжигчин, нэртэй тамирчин, амжилттай улс төрчийн ард ямар нууц байсныг дэлхий нийтээр мэдэх боллоо. Тэрээр эхнэр Мария Шрайвертайгаа 25 жилийн өмнө ханилж, эр хүний хүрч болох бүхий л амжилт, алдарт хүрч чадсан. Мөн үүнтэйгээ адил эрчүүдийн хийж болох бүхий л "болохгүй" ажлыг амжуулж явжээ. Америкийн хамгийн бат бөх гэр бүлд тооцогдож явсан Арнольдын гэр бүл хэдхэн хоногийн өмнө салсан төдийгүй энэ явдлыг дагаад "Терминатор"-ын амрагийн паянгууд урсаж эхлэв. 25 жилийн өмнө эхнэртэйгээ нэгэн үдэшлэг дээр тааралдаж танилцсанаас хойш Арнольдын тухай элдэв цуу яриа дэгдэж байсан нь үгүй. Бүр Америкийн хамгийн хэцүү гэгдэх Калифорни мужид амбан захирагчаар ажиллаж байхад нь ч түүний "но"-г илрүүлж чадаагүй билээ. Эх сурвалжийн өгүүлснээр өдгөө 14 настай хүү "Арнольд" аавынхаа амны хэлбэр, шүдийг өвчиж дуурайсан бөгөөд спортод сонирхолтой, нийгмийн ажилд идэвхтэй нэгэн болжээ. Нэрт жүжигчнийг тойрсон хэл ам үүгээр дууссангүй. Түүнийг гэрийн үйлчлэгчтэйгээ амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн Тамми Тоузинант гэдэг бүсгүй Шварценеггерийн хүүг төрүүлэн, өсгөж байгаагаа цахим хуудсуудаар дамжуулан зарлажээ. Таммигийн өгүүлж байгаагаар 22 жилийн өмнө тэрбээр хувийн онгоцонд нь танилцан, дотносож байсан гэнэ. Үүнээс гадна хүүг нь мөн  Арнольдынх гэж үзэж байна. Арнольд Шварценеггер бичиг баримт дээр Патрик хэмээх нэгэн хүүтэй. Хүү нь одоо 17 настай. Ид шилжилтийн насан дээрээ яваа хүүд эцгийнх нь энэ паян гэр бүл цуцлуулалт ихээхэн дарамт болж буй нь тодорхой. Өөрөөр хэлбэл нууц хүү нь ил гарч, ил хүү нь эцгээсээ татгалзлаа. Ийнхүү бодибилдингийн түүхэн дэх хамгийн зартай тамирчин, кино урлагийн түүхэн дэх хамгийн зартай жүжигчдийн нэг басхүү улс төрчийнхөө хувьд шаггүйд тооцогддог Арнольд хувийн амьдралаа бусдын өмнө дэлгээд тавьчихсан хөзөр шиг нээгдлээ.

 М.Ганцэцэг. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.