Аварга загастай үзэлцээд амьд үлдэгсэд

2011/05/20
Share |
Хүмүүс:
Аварга загастай үзэлцээд амьд үлдэгсэд
•               Серфингчин бүсгүй Бетани Хэмильтон (Bethany Hamilton) 2003.10.31-нд зүүн гараараа акул “хооллоцон”. Гавай арлын бүрэлдэхүүнд ордог Кауай арлын умард эргийн ойролцоо аварга загас түүн рүү дайрчээ. Харин азгүй явдлаас хойш 10 сарын дараа гэхэд тэрээ дахин бэлтгэлдээ эргэн иржээ. 2004 онд түүнд ESPY-н нэрэмжит шагналыг гардуулсан билээ.

•               Зак Голебиовский (Zak Golebiowski) дөнгөж 15 байхдаа акултай нүүр тулсан нэгэн. Түүний баруун хөлийг аварага загас зооглосон. Энэ явдал 2006 онд австралийн Эсперанс хотоос холгүй болжээ. 

•               Серфингчин Брайан Андерсон (Brian Anderson) 2005 онд цагаан аварга загасанд гараа алдсан.

•               2007.08.27-ны өдөр 24 настай серфингчин Тодд Эндрис (Todd Endris) далайн гахайны туслалцаатай акулаас амь мэнд салжээ. Араатан гурван удаа түүн рүү дайрчээ. Нурууных нь арсыг хуулж, баруун хөлийг нь ясанд нь тултас махыг нь тасалсан

•               20 настай Андреа Линч (Andrea Lynch) ч бас азтай. Түүнийг найзуудтайгаа Флоридагийн Сарасота Бэйд завиар зугаалж байхад акул дайрчээ. Азаар бүсгүйг хөнгөн гэмтээсэн гэж үздэг. Гэхдээ л бүсгүйн хувьд 17 удаагин шарх авч, 100 оёдол тавиулсан гэдэг.

•               Серфингчин Эндрю Линдоп (Andrew Lindop) Австралид акуланд баригдсан.

•               Серфингчин Крис Салливан (Chris Sullivan) Өмнөд Африкт таван метрийн урттай акулын үдийн зоог болох шахсан. 200 оёдол тавиулсан байна. Азтай байна шүү…

•               46-летний ирландец Брайан Уильямс (Brian Williams) акуланд гара алдсан. –акул гарыг минь үмхээд зажилаад байсан гэж ярьдаг.

•               Доктор Сэмюель Грубер (Samuel Gruber) акулын амнаас гараа бүтнээр нь авч чадсан нэгэн. Акултай хоёр минут хэртээ ширтэлцсэн гэдэг.

•               Тэнгисийн явган цэрэг Пол де Гельдер (Paul de Gelder) акуланд хөл гараа алдсан.

•               Чак Андерсон (Chuck Anderson) руу 2000 онд акул дайрсан. Гурван метрийн урттай араатанд баруун гараа өгч байж амьд үлдсэн.  

•               Кришна Томпсон (Krishna Thompson, на фото в центре) 2001 онд Багамын арал дээр акулын хоол болох шахсан. өрөөсөн хөлөө акуланд таслуулаад эрэг рүү ганц хөлөөрөө сэлсээр байгаад иржээ. Ухаан алдахаасаа өмнө зочид буудлынхаа өрөөний дугаарыг элсэн дээр бичээд орхисон байжээ.  

К.Саша. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.