90 саяын Гансүх жинхнээсээ кино хийнэ

2011/05/20
Share |
Хүмүүс:
90 саяын Гансүх жинхнээсээ кино хийнэ

Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат, төв банкны ерөнхийлөгч Моломжамц, О.Чулуунбат гээд  төрийн томчуудыг  хүүхэд шиг хөөргөн, хулхин дээр нь цэцэг ургуулж явсан “90 саяын” гэгдэх Б.Гансүхийг Монголд мэдэхгүй хүн бараг үгүй. Тэрээр тухайн үедээ түүхэн сэдэвт баримтат кино хийнэ хэмээн Монгол Банкны дансыг улайлгасаныхаа төлөө 13 жил торны цаана суун, дөрвөн жилийн өмнө суллагдсан.  Б.Гансүх хоригдож байхдаа библи уншдаг байсан бөгөөд одоо христийн сүмийн интернет телевизэд редактор хийдэг аж. Сонирхолтой нь  тэр одоо  жинхэнээсээ кино хийх гэж байгаа. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” хэмээх  уран сайхны кино тун удахгүй мэндлэх нь. Уг киноны зохиолыг сэтгүүлч Д.Төрмөнх бичиж, Ж. Сэнгэдорж найруулан, “Winsdom pictures” студи бүтээж байгаа юм. Харин киноны гол дүрд буюу “90 саяын” Б.Гансүхийн дүрд жүжигчин Б. Амарсайхан тоглож байгаа гэнэ.

Т. Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.