Элчингийн машин хулгайлагджээ

2008/04/26
Share |
Хүмүүс:
Элчингийн машин хулгайлагджээ

Герман дахь Монголын Элчин сайдын яамны машин хулгайд алдагсан гэнэ. Албаны эх сурвалжийн хэлснээр, “Волксваген пассаж” хэмээх маркийн машин бөгөөд Берлин хотод хулгайд алджээ. Хэргийн талаар Германы цагдаагийн газарт мэдэгдэж эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна. Хулгайлагдсан машин 100 хувийн даатгалд хамрагдсан байж. Хэрэв цагдаагийнхан 30 хоногийн дотор машиныг олохгүй бол даатгалын компаниас мөнгөө авч хохирлоо барагдуулах боломжтой гэнэ. Харин машин эзэн болох элчингийн ажилтнууд машинаа цоожтой үлдээсэн байжээ.

Эх сурвалж: Өндөөдрийн монгол сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.