Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн Рио Тинто-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

2011/05/22
Share |
Хүмүүс:
Оюутолгойн гэрээний луйврыг илчилсэн Рио Тинто-гийн хөрөнгө оруулалтын шинэ баримт

Бидний эчнээ танил Австралийн "Рио Тинто" компани баруун Африкийн Гвинеа улстай ашигт малтмалынх нь ордыг ашиглах тухайд нэгэн гэрээ байгуулжээ. 2.5 тэрбумын нөөцтэй хэмээн тогтоогдоод буй Симанду төмрийн  хүдрийн орд нь жилд 200 сая тонн хүдэр үйлдвэрлэх боломжтой аж. "Рио Тинто" компани Симанду төмрийн хүдрийн ордын блок лицензүүдийг 95 хувийн охин компаниараа дамжуулан эзэмшдэг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс Гвинеа улсын Засгийн газар хамтран ажиллах тохиролцоонд хүрэхгүй бол лицензийг чинь цуцална гэж сандаргажээ. Тэдний хоорондох хэлэлцээрт Хятадын Чайналко идэвхтэй оролцож, тодорхой үр дүнд ч хүрсэн байна. Гвинеа улсын Засгийн газар тохиролцоонд хүрэх сүүлчийн хугацааг ирэх сар хүртэл гэж заасан ч нэлээд хэд хоногийн өмнө "Рио Тинто" буулт хийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хэлэлцээр байгуулахад гуравдагч байр сууринаас чармайн оролцсон Чайналко төслийн 45 орчим хувийг 1.35 тэрбум доллараар худалдан авахаар болжээ.Цааш уншвал...Энд дар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.