2008 онд дэлхийг шуугиóлж байсан дуулиант хуримууд

2011/05/22
Share |
Хүмүүс:
2008 онд дэлхийг шуугиóлж байсан дуулиант хуримууд

Оддын хувийн амьдрал мөнхөд олны анхаарлын төвд байсаар ирсэн, байсаар байх болно. Тэдний дурлалын роман, шинэ төрөлт, дуулиант салалт мөн хурим нь ямагт дэлхийн хэмжээний гэмээр үйл явдалд тооцогддог. Ингэхдээ эрхэм ноёд хатагтай нар маань нууцаар сүй тавин гэрлэж, бас далдуур салцгаахыг хичээдэг. Тэгвэл энэ он гарсаар хэд хэдэн зартай хурим болсныг та бид мэднэ. Магадгүй зарим нэгэн хуримын ажиллагааг мартсан эсвэл мэдээгүй өнгөрсөн байж болно. Ингээд онг гарсаар хамгийн дуулиан шуугиан болсон гэх хэд хэдэн хуримын талаар дор өгүүлье.

Николя  Саркози /1955.01.28/ ба Карла Бруни /1968.12.23/

Экс загвар өмсөгч болон Францын ерөнхийлөгч Николя Саркози нарын гэрлэлт нь түүхэнд урьдчилан таашгүй гэдгээрээ тэмдэглэн үлдэнэ. Улсын тэргүүн шинэ эхнэрээрээ энгийн нэгэн загвар өмсөгчийг сонгосон гэдгээрээ шүү дээ. өдгөө 53-тай Николя, 39-тэй Карла хоёр танилцаад гурван сар болоод нууцхан байдалд гэрлэлтээ батлуулсан. Гэхдээ тэдний хуримыг болоод өнгөрсөн хойно нь л хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт мэдсэн билээ. үүндээ ч хосууд сэтгэл хангалуун байгаа. Хэрвээ хуримын талаар олон хүн мэдсэн бол магадгүй хэсэг хугацаагаар хойшлуулж таарах байсан талаараа Саркози хожим нь мэдэгдэж байв. Энэ оны 02.02-нд Елисейн ордонд болсон хуриманд тэдний гэр бүл, ойр дотныхон, найз нөхөд гээд ердөө 20 хүн урилгаар оролцсон. Сүйт хархүүгийн хуримын гэрч нь францдаа нэртэй үнэт эдлэлийн “LVMH” компанийн тэргүүн Николя Базир байсан бол сүйт бүсгүйнх нь “Prada France” хэмээх PR компанийн эзэн Матильда Агостинелли байсан юм. Карла Бруни нь Саркозиг хоёрдахь эхнэр болох Сесилиягаасаа салаад дөрөвхөн сар болж байхад гэрлэсэн гэдэгт амжилтаараа Францын тэргүүн хатагтай нарын өвөрмөц амжилтыг тогтоосон билээ. Саркози экс-эхнэртэйгээ 20 жил амьдарсан. Тэгвэл Сесилия анх гэрлэх өргөдлөө гаргаснаар түүхэнд анх удаа нэгэн улсын ерөнхийлөгчийг эхнэртээ хаягдсан нөхөр болгож хаясан юм. Бас л нэг том рекорд.

Сесилия Саркози /1957.11.12/ ба Ришар Аттиас /1959.11.19/

Францын ерөнхийлөгчийн экс-эхнэрийн хурим ч гэсэн санаанд оромгүй явдалд тооцогддог. Сесилия удаахь амрагаараа марокко гаралтай тэрбумтан, нэгэн PR компанийн эзэн Ришар Аттиасыг сонгоод байсан бөгөөд тэд 03.23-нд буюу Николя, Карла хоёрыг гэрлэснээс хойш нэг сар хагасын дараа гэрлэсэн. Харин хуримын тухайд Сесилия экс-нөхрөөсөө огт өөрөөр төлөвюлөсөн байсан юм. Албан ёсны хүлээн авалтаа тэрээр Нью-Йоркийн төвд байрлах Рокфеллерийн төвийн 65 давхарт тэмдэглэхдээ хотын хамгийн тансаг гэх бүхнийг тэнд авчирсан байв. /үүнд хоол, унаа, аяга таваг, ширээ сандал гээд/ Хуриманд уригдан ирсэн 150 орчим зочны өмнө Сесилия шинэ нөхрийнхөө хамт Versace-гийн хамгийн сүүлийн үеийн загварын хувцасаар гангарчээ. Хуриманд нэг ч сэтгүүлчийг оролцоолүй бөгөөд бүр зураг чя авах бололцоог зочидод олгоогүй байна. ёслолын ажиллагаа, найр наадам бүтэн гурван хоног үргэлжилжээ. Хамгийн сонирхолтой нь хуримын хүлээн авалтын өмнө шинэхэн хосууд өөрсдөдөө хэрэгтэй байгаа бэлэгний жагсаалтаа зочидод танилцуулсан явдал юм. Тэдгээр бэлгээс хамгийн үнэтэй нь 1800 еврогийн үнэтэй вискиний набор байсан аж. Нийт бэлгийн үнэлгээ нь 15.000 еврод хүрчээ. Сесилиягийн энэхүү эр зоригийг өнөөдөр хүртэл хэвлэлийнхэн магтан бичсээр бас ярисаар… ингэхдээ тэдний олонх нь экс тэргүүн хатагтайг Саркозигоос хариугаа авах гэж ийм тансаг хуримыг зориуд зохион байгууллаа хэмээн үзэж байгааг нуух хэрэггүй болов уу.

Бейонс Ноулз /1981.09.04/ ба Jay-Z 1970.12.04/

26 настай Бейонс болон 37-той реппер Jay-Z нарын дурлалын романс бүтэн дөрвөн жил үргэлжилсний эцэст сүр дуулиантай хуримаар “өндөрлөлөө”. Хэдийгээр тэд хуримын тов болон мэдээллийг эхнээсээ нууцлахаар зэхэж байсан ч олон нийтэд бараг ил шахуу гэрлэх ёслолоо хийжээ. Хурим болохоос хэдхэн хоногийн өмнө хэвлэлийнхэн тэдэнд хандан мэдээлэл өгөх мөн ёслолын ажиллагаанд оролцох зөвшөөрөл өгөөч хэмээн хүсчээ. Гэвч шинэхэн хосууд хуримандаа тэднийг руихаас татгалзсан хариу өгсөн нь хэвлэлийнхнийг ёстой галзууруулах шахжээ. Ингээд сэтгүүлчид тэднийг огт амар тайван орхисонгүй. 04.04-ний өглөө бэлтгэл ажилчид зочид буудлын дээвэр дээр зураг авахуулахгүй гэж давхар дээвэр хийх ажилд дайчлагдсан гэдэг. үдэш нь хуримын ажиллаганд шаардах бүхнийг тэнд зөөвөрлөн авчирчээ. Бейонс сүйт залуугийнхаа хамт хуримандаа зориулан тайландаас 50.000 ш цагаан өнгийн зэрлэг цахирмаа цэцэг захиалан авчруулсан байна. Ёслолын хүндэтгэлийн хөгжмийг DJ Cassidy найруулан өөрөө тогложээ. Зочид нь зөвхөн гэр бүл хамаатн садан, дотны найз нөхөд. Тэд яг 04.04-ний үдэш гэрлэсэн. Тэдний хувьд дөрвийн тоо нь ид шидийг дагуулагч бэлэгдэлтэй гэнэ. Бейонсын 09.04-нд төрсөн харин Jay-Z 12.04-нд. Реппер залуу маань өөрийн клубээ 40/40 хэмээн нэрлэсэн. Мөн залуугийн биен дээр эртний Римийн “IV” гэсэн шивээс байдаг гээд олон зүйл тэдний хувьд дөрөвтэй холбоотой ажээ.

Марина Анисина /1975.08.30/ ба Никита Жигурда /1961.03.27/

32-той Оросын уран гулгагч Марина Анисина болон жүжигчин Никита Жигурда /47/ нарын хурим 02.23-ны 13:00 цагт Москвагийн Люблинскийн цэцэрлэгт хүрээлэнд орших Дурасовын ордонд болсон. Уран гулгагч, жүжигчин хоёр маань хуримаа багахан хүрээнд хийхээр шийджээ. Цөөн хэдэн зочдын дунд уран гулгагч Мария Бутырская, дуучин Игорь Наджиев, жүжигчин елена Кондулайнен зэрэг Оросын алдар цуутай эрхэмүүд ирсэн байж. Хосууд хуримын ордондоо цагаан өнгийн лимузингээр иржээ. Сүйт залуу гоёлын загвартай савхин хүрмээр гоёж тэргүүн дээрээ бакалаврын зэргийн малгай тавьсан байв. Бүсгүйн хувьд мөн л өргөн хүрээтэй малгай өмссөн хэрнээ ягаан өнгийн даашинзаар гангарчээ. Хуримын бөгжийг францын нэгэн эртний эдлэлийн фирмд захиалан тусгай загвараар хийсэн байна.Үнэ нь нийлээд 50.000 ам. доллар. Албан ёсны хүлээн авалтын дараа хосууд залуусын хамт хотын захад байрлах “дач”-д очиж бут авчээ. Харин Анисинагийн хувьд энэ нь анхны хурим бол Жигурда дөрөвдэхь удаагаа гэрлэж байгаа билээ.

Анжелина Жоли /1975.06.04/ ба Брэд Питт /1963.12.18/

Холливудын хамгийн эрч хүчтэй бас дур булаам хосууд маань эцэстээ харьцаагаа албан ёсны болгохоор шийдсэн. Америкийн зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг үйл явдал өнгөрсөн сард Шинэ Орлеанд францын цагаар болж өнгөрсөн гэнэ. Дам яриагаар бол Питт, Жоли хоёрыг гэрлэснийг гэрчлэх нэг зүйл бол бүсгүйн хуруунд хуримын бөгж байгааг паппарациуд ажигласан явдал юм. Тэдний нэгэн дотны найз нь хүртэл “-Брэд, Анжелина хоёрт нуухаар зүйл байгаа. Тэрний нэгээхэн хэсэг нь тэр бөгж л дөө. Одооноос эхлэн Жоли Брэдийн хууль ёсны эхнэр гэж өөрийгөө хэлэх эрхтэй болсон” хэмээн ам алдад байгаа. Харин “-Хурим болсон уу, үгүй юу?” гэх асуултанд одоог хүртэл хариулт алга. Тэгвэл “залуу хосууд” маань энэ байдалд ямар нэгэн тайлбар хийж, сандралдаад байгаа юм бас алга л байна. Урьдын л амьдралаараа амьдарсаар л… Анжелина саяхан төрсөн ихрүүд болон өмнөх хүүхэл болох Шилогоо асрахад хамаг цаг заваа зарцуулсан хэвээрээ. Харин Брэд 2005 оны Катрина хар салхинд нурж эвдэрсэн байшингийнхаа засварын ажлыг хянахаар Шинэ Орлеаныг зориод байгаа. Оны эхэнд буюу хоёр сард тэд гэрлэх зөвшөөрлийн гэрээгээ харилцан хийсэн. Гэрээний нийт үнэлгээ 200 сая ам.долларт хүрсэн байна. /салсан тохиолдолд энэ нь хувааж авах дундын өмч юм/ Саяхан тэдний гэр бүл 1150 онд Францад баригдсан нэгэн байшинг өндөр үнээр худалдан аваад байгаа билээ. Зургаан унтлагын өрөө, номын сан, усан сан, цэцэрлэгт хүрээлэнтэй тэр байшинд өдгөө Анжелина хүүхдүүдийн хамт амьдарч байна.

К.Саша. Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.