УИХ-ын гишүүн Сайхансамбуу Сэлэнгийн залуусыг архинд живүүлж байна

2011/05/23
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
УИХ-ын гишүүн Сайхансамбуу Сэлэнгийн залуусыг архинд живүүлж байна

Улаанбаатар хотод хоёр ч салбартай SS Club-ыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийнх гэдгийг хүмүүс андахгүй. Тус зоогийн газарт Худалдаа хөгжлийн банк, "Сүү" компани ойгоо тэмдэглэж 570  хүн хоолонд  хордож Ш.Сайхансамбуу гишүүн амь наана там цаана явсан цаг саяхан. Одоо харин тэрээр Сэлэнгэ аймагт Club-ынхаа салбарыг нээж тун чиг ашигтай ажиллаж байгаа сурагтай. Гэхдээ тус салбар нь цаг хэтрүүлэн ажиллаж Сэлэнгэчүүдийг архинд живүүлж байгаа аж. Мэдээж архи байгаа газар зодоон нүдээн гарах нь энүүхэнд. Хачирхалтай нь аймгийн удирдлагууд  энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг  харсан ч хараагүй юм шиг нүдээ аньж, чихээ бөглөж суудаг байна. Хянах зохицуулах ёстой хүмүүс нь ийн аяглаж байгаад “Том хүний урт гар ер нь хаана ч хүрдэг, бас хэн ч халдашгүй байдаг бололтой” хэмээн  нутгийн хөгшчүүл халаглаж суух болжээ.  Нарантуулын боссын хөрөнгө чинээ багадаагүй л  байлтай. Заавал Монголчуудыг архинд живүүлж мөнгө олох хэрэг байгаа л юм байх даа.

Т.Алтаа. Factnews.mn     

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.