Фото модель М.Мөнхжаргалын нөхөр томоожсон болов уу

2011/05/23
Share |
Хүмүүс: М Мөнхжаргал | 
Фото модель М.Мөнхжаргалын нөхөр томоожсон болов уу

Топ Туяацэцэг, Мисс Оюунгэрэл нарын дунд хэрүүлийн алим чулуудаад байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэст ажилладаг Д.Мөнх-Эрдэнэ тэдний алинтай нь ч биш  Фото модель М.Мөнхжаргалтай  гэр бүл болоод гурван жил болж байгаа. Царай зүс хөөрхөнтэй ч, нуруу намтай болохоор загварын тайзан дээр алхаж арай л амждаггүй Мөнхжаргалын хувьд  "Гоёл" наадам бол түүний хувьд зөвхөн мөрөөдөл л байсан. Гэвч Фото модель Мөнхжаргап Топ модель эгч нарынхаа найз залуу байсан, бүр хоорондоо булаацалдан тангараг тасарч байсан залуутай гэр бүл болж, хөөрхөн охин төрүүлж  өгсөн бусдын атаархлыг нэлээдгүй төрүүлэх болсон нь ч нууц биш. Түүний нөхөр Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэн, Монголжингоо дээд сургуулийн захирал Байгалмаа нарын бага хүү юм. Эцгээс хураасан өв байхгүй, төрийн албан хаагч энэ залуу угаасаа л загвар өмсөгчдийг эргүүлж, дотносож сурсан нэгэн. Гэхдээ энэ нь ээжийнх нь гавьяа гэлтэй. Дизайны сургалт сайтай, “Гоёл” наадамд дээгүүр давхидаг Монголжингоо дээд сургуулиар загвар өмсөгчид их орж гардаг. Ингэж явахад нь л манай хүн "уургалаад" амждаг байсан гэнэ лээ. Олон сайхан бүсгүйчүүдтэй амрагийн холбоо үүсгэн, бүр Топ Туяацэцэгтэй хамтран амьдарч байсан түүний амьдралын ханиар Фото модель М.Мөнхжаргал сонгогдон Түрүүлж гарсан чихнээс хойно ургасан эвэр урт гэх үгийн гол дүр болон, охиныг нь төрүүлэн нам гүмхэн амьдарч байна. Нэгэнт одоо үрийн зулай үнэрлэж гэр бүлтэй болсон хойно Д.Мөнх-Эрдэнэ зугаа цэнгэл, загвар өмсөгч залуу охидыг анхаарлаасаас хөндийрүүлсэн  гэж найдах л үлдлээ.

Т.Алтаа.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.