Хүмүүс: С Эрдэнэ | |
Улс төрд одгүй эрхмийг тодруулах санал асуулга явагдвал С.Эрдэнэ гишүүн толгой цохиж магадгүй л юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ер нь сонгуульт ажилд ялахын даваан дээр л ялагдчихдаг. Үүнийг хамт сурч байсан андууд нь “Манай хүн бага залуу байхын хайр дурлалд хамгийн одгүй нэгэн байсан. Түүний нөлөө л яваад байгаа юм ш дээ” хэмээн хошигнодог юм билээ. Мөн түүний хувьд дурлаж чаддагч, эмэгтэй хүнтэй харьцах харьцаа нь нэг л дээрэнгүй болохоор болж өгдөггүй байсан гэдэг. Энэ нь ч үнэний ортой бололтойдог. Саяхан УИХ –аар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудал хэлэлцсэн. Энэ үеэр Д.Оюунхорол гишүүн Д.Зоригт сайдыг өмөөрч үг хэлэхэд С.Эрдэнэ гишүүн ихэд хилэгнэн авгай энэ тэр гэж загнасан нь олон хүний дургүйг хүргэжээ. УИХ-ын зарим эрчүүд гурван эмэгтэй гишүүнтэйгээ хааяа хэл амаа ололцохгүй, бүдүүлэг авирлах нь бий. Арай ч С.Эрдэнэ гишүүн шиг дээрэлхүү хандаж байгаагүй. Хайр дурлалын одгүй түүхүүд нь түүнийг эмэгтэй хүнтэй ийм дээрэнгүй харьцдагтай нь холбоотой бололтой.
Т.Алтаа.Factnews.mn