Жавхлангийн ээлжит зохиол

2011/05/24
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
 Жавхлангийн ээлжит зохиол

Сүүлийн үед дуучин Жавхланг дуулахаас илүүтэй зохиол бичиж, түүнийхээ гол дүрийг өөрөө амилуулах хоббитой боллоо  хэмээн ярилцах хүн олон болжээ. Санаа дагаад ч тэр үү үнэн ч юм шиг. “Гал үндэстэн”  хАолбооноосоо хөөгдөж  зохиолын дууны ханхүү гэх цолоо “Онигооны хүүдий” хэмээн солиулсан дуучин С.Жавхлан дараагийн  дүрдээ  оржээ. Тэрээр энэ удаагийн зохиолоо монголчууд Манжийн дарлалаас салж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалаа олж авсан 100 жилийн ойг угтахад зориулан бичжээ.  Зохиолын гол санаа нь Монгол хэмээх нэрэнд хамаарах бүхнийг  тулганы галаа бадрааж явахыг уриалж байгаа  аж.  Дуучин залуугийн цаашдын зорилго 21 аймагт очиж тулганы галаа бадраах яриа таниулга хийхийн зэрэгцээ нутаг нутгийн мод авчирч, Улаанбаатар хотноо монголчуудын тулганы галыг нэгдсэн зохион байгуулалтаар бадраахаар төлөвлөсөн ажээ. Тиймээс Монгол Улсын дөрвөн ерөнхийлөгч болох П.Очирбат, Н.Баганбанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт хандан хүсэлт илгээж, түүндээ дэмжин оролцохыг уриалсан байна. Түүний бүтээсэн дүр олонд хүрэх болтугай.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.