Бэлэн гоймонгийн эрлэг Д.Ганхуяг

2011/05/24
Share |
Хүмүүс:
 Бэлэн гоймонгийн эрлэг Д.Ганхуяг

УИХ-ын 76-гийн дотор өдрийн хоолондоо хэдэн зуун мянгыг зарцуулдаг хүмүүс байхад бэлэн гоймонгоор өдрийн өл залгуулдаг нэгэн ч бас байдаг аж. Төрийн ордонд өнждөг эрхэм гишүүн Д.Ганхуяг  барагтай л өрөөнөөсөө гарч үдийн хоол идэж байгаа нь харагддаггүй аж. Үүний  нууц нь ч саяхнаас тайлагдсан сурагтай. Тэрээр өрөөндөө ус буцалгаад, япон бэлэн гоймон идэж үдийн хоолоо орлуулдаг юмсанж. Түүнийг  ингэж хооллох нь нэгдүгээрт Японд ажиллаж амьдарч байсан, хоёрдугаарт аривч хямгач зантай нь холбоотой гэх. Бэлэн гоймон хэмээх хямдхан бөгөөд авсаархан хоолыг эрхэм гишүүн сонгосонд гайхах хүн байгаа ч, ходоод нь яанаа гэж халаглах хүн ч бас байгаа гэнэ шүү.

Т.Алтаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.