Авъяасаараа аавтайгаа өрсөлдөгчид

2011/05/24
Share |
Хүмүүс: Ц Энхманлай | 
Авъяасаараа аавтайгаа өрсөлдөгчид

Сүүлийн үед эцэг эхтэйгээ авъяасаараа өрсөлдөх дуртай залуус олон болоо юу даа. SBN телевизийн хөтлөгч Б.Мэндсайхан шилдэг хөтлөгчийн шагнал хүртсэнийхээ дараа миний мөнхийн өрсөлдөгч бол МУСГЗ нэвтрүүлэгч Д.Батбаяр хэмээн аавыгаа нэрлэсэн удаатай. Мөн Рок Р.Мөнхсайханы охин М.Соронз нэгэн яриандаа миний өрсөлдөгч бол миний аав гэж хэлж билээ. Харин одоо “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн том хүү Э.Оргил үгээрээ ингэж хэлээгүй ч үйлдлээрээ хэлэх болжээ. Аавыгаа усны дусал мэт дуурайсан Э.Оргил “Жакал”  хэмээх хамтлагтай гэнэ. Хар багаасаа л Харанга хамтлагийн ах нарыгаа харж, сонсч, эрхэлж өссөн болоод ч тэрүү Лхагваа ахынхаа тоглолтод гоцлол гитарчны үүрэг гүйцэтгэж, ааваасаа дутахгүй гитарчин гэдгээ нотолсон юм. Урьд ургасан чихнээс хойно ургасан эвэр гэж. Авъяасаараа аавтайгаа өрсөлдөж байвал үүнээс илүү сайн юм гэж юу байхав.

Т.Алтаа. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.